Дэд гарчиг
Орнидазол (Ornidazole)
- ATC код
- P01AB03
- Фармакологийн ангилал
- P01AB · Нитроимидазолын уламжлал
- Эмчилгээний бүлэг
- P01 · Эгэл биетний эсрэг эм
- Мэдрэлийн тогтолцооны өвчтэй, ялангуяа эпилепси, тархи эсвэл захын мэдрэлийн эмгэгтэй хүнд болгоомжтой хэрэглэнэ.
- Алхалт алдагдах, толгой хүчтэй эргэх, будилах, таталт өгөх, гар хөл бадайрах зэрэг мэдрэлийн шинж илэрвэл эмийг зогсоож эмчид яаралтай хандана.
- зэрэг цус бүлэгнэл саатуулах эм болон лититэй харилцан үйлчилж болзошгүй тул эмчийн хяналт шаардлагатай.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний дутагдалтай ихэнх хүнд ердийн тунг өөрчлөх шаардлагагүй.
- Гемодиализ орнидазолыг цуснаас зайлуулдаг тул диализийн дараах нэмэлт тунг эмч шийднэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний хүнд дутагдалд эм биеэс удаан гадагшилдаг тул тун хоорондын зайг уртасгах эсвэл хоногийн тунг бууруулах шаардлагатай.
- Элэгний өвчтэй хүнд тунг эмч хувьчилж, гаж нөлөөг ажиглана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд тусгай тогтсон тунгийн өөрчлөлт байхгүй.
- Элэг, бөөрний үйл ажиллагаа болон мэдрэлийн гаж нөлөөг харгалзан хамгийн бага үр дүнтэй тунг сонгоно.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсний эхний гурван сард зайлшгүй шаардлагагүй бол хэрэглэхгүй.
- Жирэмсний бусад үед зөвхөн эмч эхэд үзүүлэх ашиг ба урагт учрах эрсдэлийг үнэлсний дараа хэрэглэнэ.
- Хөхүүл үед хэрэглэх шаардлагатай бол хүүхдэд үзүүлэх эрсдэлийг эмчтэй ярилцаж, хөхүүлэлтийг түр зогсоох эсэхийг шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)