Дэд гарчиг
Френолин (Frenolyn)
Medochemie Ltd
- Эмийн хэлбэр
- Нунтаг
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Будесонид (Budesonide)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 51,300 төг
- ЭМД хөнгөлөлт
- 35,910 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 15,390 төг
- Френолин нь 200 микрограмм ба 400 микрограмм стероид бүтэцтэй эмийн бодис будесониде агуулсан хуурай нунтаг цацлага юм. Френолинийг Гуурсан хоолойн багтраа өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Стероид нь үрэвслийг намдааж, багтрааны үед уушгинд нэвтрэх агаарын урсгалыг сайжруулна. Будесонидийг хэрэглэсний дараа уушгинд явагдах үрэвсэл намжиж, амьсгалахад чөлөөтэй болно.
- Эмийн бэлдмэлд агуулагдах бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй. /эмийн зааврын 6-р хэсэгт орц бичигдсэн/
- Урьд нь Френолин хэрэглэхэд хүндрэл гарч байсан бол
- Сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа
Френолин хэрэглэхийн өмнө та эмч, эм зүйчид дараахи мэдээллийг өгнө үү.
- Стероид бүтэцтэй бусад эмийн бодис хэрэглэж байгаа эсэх
- Ханиад болон амьсгалын замын бусад халдвартай эсвэл амьсгалахад ямар нэг бэрхшээл байгаа эсэх
- Урьд нь сүрьеэ өвчнөөр өвдөж байсан эсэх
- Элэгний үйл ажиллагаа алдагдсан эсэх
Эдгээр тохииолдолд танд энэ бэлдмэл тохирох эсэхийг эмч шийднэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Сүрьеэ (Tuberculosis)
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.