Дэд гарчиг
Руксолитиниб (Ruxolitinib)
- ATC код
- L01EJ01
- Фармакологийн ангилал
- L01EJ · Янус киназын (JAK) дарангуйлагч
- Эмчилгээний бүлэг
- L01 · Хавдрын эсрэг эм
- Руксолитиниб нь дархлаа болон цусны эсийн үйлдэлд нөлөөлдөг JAK саатуулагч. Зөвхөн мэргэжлийн эмчийн хяналтаар хэрэглэнэ.
- Цусны улаан эс, ялтас, цагаан эс багасах нь түгээмэл тул цусны шинжилгээг тогтмол хянана.
- Ноцтой халдвар (сүрьеэ, вирус дахин идэвхжих зэрэг) болон арьсны хорт хавдрын эрсдэл нэмэгдэнэ.
- Эмийг гэнэт зогсоовол шинж эргэн сэдэрч болзошгүй тул эмчийн зааврын дагуу аажим бууруулна.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд цусны эс багасах болон халдварын эрсдэл өндөр тул цусны шинжилгээг нягт хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хэрэглэхгүй. Эмчилгээний үед найдвартай хамгаална.
- Хөхүүл үед: Хэрэглэхгүй. Эмчилгээний туршид болон дуусаад тодорхой хугацаанд хөхүүлэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Сүрьеэ (Tuberculosis)
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.