Дэд гарчиг
Вилдаглиптин (Vildagliptin)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A10BH02
- Фармакологийн ангилал
- A10BH · Дипептидил пептидаза-4 (DPP-4)-ийн дарангуйлагч
- Эмчилгээний бүлэг
- A10 · Чихрийн шижинд хэрэглэх эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- 1-р хэлбэрийн чихрийн шижин болон кетоацидозын үед хэрэглэхгүй.
- Эмчилгээний өмнө, эхний жилд 3 сар тутам, цаашид тогтмол элэгний үйл ажиллагааг хянана.
- Шарлалт эсвэл элэгний фермент хэвийн дээд хэмжээнээс 3 дахин их хэвээр байвал эмийг зогсооно.
- Хэвлийн хүчтэй, нуруу руу дамжих өвдөлт илэрвэл нойр булчирхайн үрэвслийг үнэлнэ.
- Инсулин эсвэл сульфонилмочевинтай хавсрахад гипогликемийн эрсдэл нэмэгдэнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Креатинины клиренс 50 мл/мин ба түүнээс их бол тун тохируулах шаардлагагүй.
- Бөөрний дунд, хүнд алдагдал болон төгсгөлийн шатанд 50 мг-ийг өдөрт нэг удаа хэрэглэнэ.
- Гемодиализийн үед болгоомжтой хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед хэрэглэхгүй.
- Эмчилгээний өмнө эсвэл хэвийн дээд хэмжээнээс 3 дахин их бол эхлэхгүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Наснаас шалтгаалж тун тохируулах шаардлагагүй.
- Бөөр, элэгний үйл ажиллагаа болон гипогликемийн эрсдэлийг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хүн дээрх жирэмсэн үеийн мэдээлэл хангалтгүй.
- Жирэмсэн үед хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Хөхний сүүгээр ялгарах эсэх мэдээлэл хангалтгүй.
- Хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Вилдаглиптин мг (Vildagliptin)Novartis Pharma Stein AG · Шахмал · 50 мгЭМДДэлгэрэнгүй
- Вилда Денк (Vilda Denk)Combino Pharm (Malta) Ltd · Шахмал · 50 мгДэлгэрэнгүй
- Гальвус (Galvus)Siegfried Barbera S.L · Шахмал · 50 мгДэлгэрэнгүй
- Гальвус (Galvus)Novartis Pharmaceutical Manufacturing LLC · Шахмал · 50 мгДэлгэрэнгүй
- Таглин (Taglin)Nobel Ilac Sanayii Ve Ticaret A.S Turkey · Хальсан бүрхүүлтэй шахмал · 50 мгДэлгэрэнгүй
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
ALT
Alanine aminotransferase – Аланинаминотрансфераза
AST
Aspartate aminotransferase – Аспартатаминотрансфераза
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …