В бүлгийн аминдэмийн хослол (Vitamin B complex)
Жороор олгох нөхцөл
ATC код
A11EA
Чухал анхааруулга
- В бүлгийн аминдэмийн бүтээгдэхүүний найрлага, тун болон хэрэглэх хэлбэр өөр байдаг тул савлагаан дээрх мэдээллийг заавал шалгана.
- Ижил аминдэм агуулсан хэд хэдэн бүтээгдэхүүнийг давхар хэрэглэхгүй.
- В6 аминдэмийг өндөр тунгаар удаан хэрэглэхэд гар, хөл бадайрах болон мэдрэлийн гэмтэл үүсч болно.
- Ниацины өндөр тун арьс улайх, даралт буурах, цусан дахь сахар нэмэгдэх болон элэг гэмтээх эрсдэлтэй.
- Тиамин агуулсан тарилгыг зөвхөн эмнэлгийн ажилтан хэрэглэнэ. Ховор тохиолдолд хүнд харшлын урвал үүсч болно.
- Биотин агуулсан бүтээгдэхүүн зарим лабораторийн шинжилгээний хариуг буруу гаргаж болох тул шинжилгээ өгөхийн өмнө эмчид мэдэгдэнэ.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед бүтээгдэхүүний найрлага болон тунг эмч эсвэл эм зүйчээр шалгуулна.
- Диализ хийлгэдэг хүнд зарим В аминдэм алдагдаж болох боловч өндөр тунгаар дур мэдэн нөхөхгүй.
- Удаан хэрэглэх бол мэдрэлийн шинж болон аминдэмийн түвшнийг шаардлагатай үед хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний өвчтэй бол өндөр тунтай ниацин болон олон найрлагатай бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэнэ.
- Элэгний шинжилгээ муудах, шарлах, шээс бараантах эсвэл хүчтэй ядрах шинж илэрвэл эмийг зогсоож, эмчид хандана.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд хооллолт, бөөр ба элэгний үйл ажиллагаа, хэрэглэж буй эмд тохируулан бүтээгдэхүүнийг сонгоно.
- Давхардсан найрлага болон өндөр тунтай В6, ниацины удаан хэрэглээнээс сэргийлнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Бениквит В (Benikvit V)
Oxford Laboratories PVT. LtdДэлгэрэнгүй
ВитВКейр (VitVKeir)
Huazhong Pharmaceutical Co.,LtdДэлгэрэнгүй
Витамин В Комплекс-Нахиа (Vitamin V Kompleks-Nakhia)
Нахиа эмийн үйлдвэрДэлгэрэнгүй
Витамин В комплекс (Vitamin V kompleks)
Ninhua Group Co.,LtdДэлгэрэнгүй
Витамин В комплекс 2 мл тарилгын уусмал (Vitamin B Complex)
North China Pharmaceutical Co.,LtdДэлгэрэнгүй
Витамин В комплекс 2 мл тарилгын уусмал (Vitamin B Complex)
Grand Pharmaceutical (China) Co.,LtdДэлгэрэнгүй
Пентовит (Pentovit)
Altaivitamini JSCДэлгэрэнгүй