Витамин В комплекс 2 мл тарилгын уусмал (Vitamin B Complex)
Grand Pharmaceutical (China) Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2 мл · 10 туншил
Хэрэглэх заалт
- В1 аминдэмийн дутагдал, түүний дотор бери-бери хам шинжийн үед хэрэглэнэ.
- В2 аминдэмийн дутагдалтай холбоотой арибофлавинозын үед хэрэглэнэ.
- В6 аминдэмийн дутагдал, бодисын солилцооны эмгэг болон хадуур эст цус багадалтын эмчилгээнд хэрэглэнэ.
- Никотины хүчлийн дутагдал болон пеллаграас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
- Декспантенолыг ходоод гэдэсний атонийн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Гемофилийн үед хэрэглэхгүй.
- Гэдэсний механик түгжрэлийн үед хэрэглэхгүй.