Дорипенем (Doripenem)
- ATC код
- J01DH04
- Фармакологийн ангилал
- J01DH · Карбапенем
- Эмчилгээний бүлэг
- J01 · Системийн бактерийн халдварын эсрэг эм
- Дорипенем нь өргөн хүрээний карбапенемийн бүлгийн антибиотик. Зөвхөн судсаар, эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.
- Пенициллин, бусад бета-лактам антибиотикт харшилтай хүнд хүнд харшил үүсч болзошгүй тул болгоомжтой.
- Удаан хэрэглэвэл суулгалт, бүдүүн гэдэсний Clostridioides difficile халдвар үүсч болно. Хүнд суулгалт илэрвэл эмчид хандана.
- Таталтын өгүүлэмжтэй эсвэл төв мэдрэлийн эмгэгтэй хүнд таталт үүсэх эрсдэлийг харгалзана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд ихэвчлэн бөөрний үйл ажиллагаанд тохируулж тунг сонгоно. Бөөрний үйл ажиллагааг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хүн дээрх мэдээлэл хангалтгүй тул зөвхөн эхэд үзүүлэх ашиг нь урагт учрах эрсдэлээс илүү үед хэрэглэнэ.
- Хөхүүл үед: Мэдээлэл хязгаарлагдмал тул эмчтэй зөвлөж хэрэглэнэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Доренем 500 мг × 5 флакон (Dorenem)Triple Pharm JLLC · Тарилгын уусмал бэлтгэх нунтаг · 500 мгДэлгэрэнгүй
- Дорипенем 500 мг / 1000 мг × 1 флакон (Doripenem)Procare Pharma PVT.Ltd · Тарилгын лиофильжүүлсэн нунтаг · 1000 мг, 500 мгДэлгэрэнгүй
- Тиозид (Tiozid)PT.Sanbe farma · Тарилгын шингэн бэлтгэх концентратын нунтаг + уусгагч · 500 мгДэлгэрэнгүй
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.