Дэд гарчиг
Амоксиклав (Amoxiclav)
Sandoz GmbH
- Эмийн хэлбэр
- Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Амоксиклавыг насанд хүрэгсэд болон хүүхдийн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Бактерийн гаралтай цочмог (зөв оношлогдсон)
- Дунд чихний цочмог үрэвсэл
- Архаг бронхитын сэдрэл (зөв оношлогдсон)
- Эмнэлгийн бус уушгины үрэвсэл
- Давсагны үрэвсэл
- Пиелонефрит
- Арьс болон зөөлөн эдийн халдвар, ялангуяа арьсан доорх өөхөн эдийн үрэвсэл (нэвчээс), амьтанд хазуулах, нэвчээс болон тархсан шүдний хүнд хэлбэрийн буглаа
- Яс ба үений халдвар, ялангуяа остеомиелит
- Цээрлэлт
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодист, түүнчлэн бүх пенициллиний бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүс
- Бета лактамын цагирагт бүтэцтэй бусад бэлдмэлд (жишээ нь цефалоспоринууд, карбапенемууд, монобактамууд) түргэн хэлбэрийн хүнд явцтай хэт мэдрэгшлийн урвал (жишээ нь анафилакси) илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
- /клавуланы хүчлийг хэрэглэх үед шарлалт эсвэл элэгний үйл ажиллагааны өөрчлөлт илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
- Пенициллин, цефалоспорины бүлэг гм бета-лактамын цагираг агуулсан бэлдмэлд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй эмчлүүлэгчид хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Эм
Амоксициллин (Amoxicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.