Дэд гарчиг
Амоксиклав – Sandoz GmbH, Kundl (Amoksiklav)
Sandoz GmbH, Kundl
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
1.2 г · №5
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Амоксиклавыг насанд хүрэгсдэд болон хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- чих хамар хоолойн хүнд хэлбэрийн халдварууд (тухайлбал, мастоидит, гүйлсэн булчирхай орчмын буглаа,залгиурын дээд хэсгийн үрэвсэл, системийн талаас өвчний ноцтой шинж тэмдэг илрэх дайвар хөндийн үрэвсэл)
- архаг бронхитын сэдрэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон)
- “эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа
- давсагны үрэвсэл
- пиелонефрит
- арьс болон зөөлөн эдийн халдвар, тухайлбал арьсан доорх өөхлөг эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан шарх, шүдний шалтгаант тархмал флегмонт хүнд хэлбэрийн буглаа
- яс ба үе мөчний халдвар, тухайлбал остеомиелит
- хэвлийн хөндийн үрэвсэл
- эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдвар.
- Дараах хагалгаанууд болон том хэмжээний мэс ажилбартай холбоотой халдвараас урьдчилан сэргийлэхэд:
- ходоодгэдэсний зам
- аарцгийн хөндий
- толгой хүзүү
- цөсний зам.
- Бактерийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээний албан ёсны удирдамжийг мөрдөх хэрэгтэй.
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч ба туслах бодист, түүнчлэн бүх пенициллины бүлэгт хэт мэдрэгшилтэй байх.
- Бусад беталактамын бэлдмэлүүдэд (жишээлбэл: цефалоспорин, карбапенем, монобактам) хүнд хэлбэрийн цочмог хэт мэдрэгшлийн урвал (жишээлбэл: анафилакси) илэрч байсанөгүүлэмжтэй өвчтөн.
- /клавуланы хүчлийг хэрэглэхэд шарлалт болон элэгний бусад өөрчлөлт илэрч байсан өгүүлэмжтэй бол.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.