Амоксициллин
500 мг
Амоксициллин – Amoxicillin
Antibiotice S.A.
Эмийн хэлбэр: Капсул

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ

Үнийн дээд хязгаар: 240

ЭМД хөнгөлөх хэмжээ: 72

Даатгуулагч төлөх дүн: 168

Эмчийн ангилал:

A, B, C, D

А, В - Ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд

С - Ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,

D - Ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичих эрхтэй

  • Амоксациллиныг бэлдмэлд мэдрэг нянгаар / бета-лактамаза ялгаруулдаггүй/ үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
  • Стрептококк, пневмококк, пеницилланаза ялгаруулдаггүй стафилакокк, Heamophilus influenza-аар үүсгэгдсэн чих, хамар, хоолойн халдвар / дунд чихний хурц үрэвсэл, фарингит, синусит/
  • Escherichia coli, Proteus mirabilis, Enterococcus faecalis-аар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдвар
  • Стрептококк, пенициллиназа ялгаруулдаггүй стафилакокк, E.coli, Proteus mirabilis-аар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар
  • Заг хүйтэн-Neisseria gonorrhoeae-оор үүсгэгдсэн эрэгтэй ба эмэгтэйчүүдийн хүндрээгүй шээс ба бэлгийн , шээсний сувгийн хурц хэлбэрийн заг хүйтний халдвар
  • H-pylory-оор үүсгэгдсэн 12 хуруу гэдэсний шархны эмчилгээнд бусад тохирох эмүүдтэй хослуулан хэрэглэх
  • Нянгийн гаралтай эндокардитаас урьдчилан сэргийлэх
  • Heamophilus influenza, альфа болон бета- цус задлагч Streptococcus, S.pneumonia, staphylococcus-аар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар
  • Цөсний замын халдвар
  • Лаймегийн /Lyme/ өвчний эрт үеийн мэдрэл ба зүрхний хөнгөн явцтай шинж тэмдэг болон үе мөчний үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ.
  • Балнадын халууралт 
  • Пенициллины бүлгийн эмэнд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Халдварт мононуклеозын үед болгоомжтой хэрэглэнэ.

Хэрэглэх ердийн тун

  • Насанд хүрэгсэд ба 10-аас дээш насны хүүхдэд
    • хоногийн тун 750 мг-1,5 гр бөгөөд 8 цагийн зайтай хувааж хэрэглэнэ.
  • 10 хүртэлх насны хүүхдэд
    • хоногийн тун 25-50 мг/кг бөгөөд 8 цагийн зайтай хувааж хэрэглэнэ.
  • 3 сар хүртэлх насны хүүхдэд
    • хоногийн дээд тун болох 30 мг/кг-ыг тэнцүү хувааж 12 цагийн зайтай хэрэглэнэ. 
  • Бета цус задлагч стрептококкын халдварын үед эмчилгээг 10 хүртэл хоног үргэлжлүүлнэ. 
  • Хүндрээгүй цочмог заг хүйтэн: насанд хүрэгсэд:
    • 3 г тунгаар хоногт нэг удаа хэрэглэнэ. 

Нянгийн гаралтай эндокардитаас урьдчилан сэргийлэх: хагалгаа хийхээс 1 цагийн өмнө амоксациллиныг дараах байдлаар хэрэглэнэ. 

  • Насанд хүрэгсэд
    • 2 г-аар нэг удаа 
  • Хүүхдэд
    • 50 мг/кг тунгаар нэг удаа, насанд хүрэгсдийн тунгаас хэтрүүлэлгүйгээр хэрэглэнэ. 

Балнадын халууралт

  • Насанд хүрэгсэд 
    • хоногт 4г-аар 14-21 хоног уулгана
  • Хүүхдэд
    • хоногт 2г-аар 14-21 хоног уулгана. 

Бэлдмэлийг хооллох үед болон хоолны өмнө ууж хэрэглэнэ. 

Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно. 

  • Халуурах 
  • Харшлын урвал: загатнах, арьс улайх, чонон хөрвөс, ховор тохиолдолд хэт мэдрэг урвал анафилаксийн шок / гуурсан хоолойн агчил, даралт багасах/ 
  • Судас мэдрэлийн хаван 
  • Хоол боловсруулах замын хямрал: хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, хөнгөн хэлбэрийн суулгалт, хэвлийгээр өвдөх, гэдэс цочролын хам шинж 
  • Ховор тохиолдолд түр зуурын хугацаанл ГОТ, ГПТ нэмэгдэх, бөөрний завсрын эдийн үрэвсэл, лейкоцит, нейтрофил, тромбоцитын тоо цөөрөх. 
  • Мөөгөнцөртөх 

Тун хэтэрсний улмаас илрэх гаж нөлөө

  • Хордлогын үед өвөрмөц антидот байдаггүй бөгөөд шинж тэмдгийн бие махбодын үйл ажиллагааг дэмжсэн эмчилгээ хийнэ. Гемодиализаар цуснаас гадагшлуулж болно. Ийм үед яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. 
  • Бактерийн өсөлт хөгжлийг саатуулдаг антибиотикууд / хлорамфеникол, макролидүүд, сульфаниламид, тетрациклин/-тай хамт хэрэглэж болохгүй. Цефалоспорины бүлэг, аминогликозидтой хэрэглэж болно.
  • Ходоодны хүчлийг саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед амоксациллины шимэгдэлт буурдаг.
  • Аллопуринолтой хамт хэрэглэхэд арьсны харшлын урвал илэрч болно. Пробеницидтай хэрэглэхэд амоксациллины цусан дахь хэмжээ удаан хугацаагаар нэмэгдэнэ. 
  • Пенициллины бүлгийн эмэнд харшил өгч байсан өгүүлэмжтэй, бөөрний эмгэгтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
  • Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Зөвхөн жороор олгоно. 

Онцгой анхааруулга

  • Бусад өргөн үйлчилгээтэй пенициллины бүлгийн эмүүдийн адил мөөгөнцөр эсвэл өөр халдварыг үүсгэх боломжтой. 
  • Бөөрний хүнд явцтай эмгэгийн үед клиренсээс нь хамаарч амоксациллины тунг дараах байдлаар тохируулж хэрэглэнэ.
  • Клиренс нь 10-30мл/мин байвал халдварын явцаас хамаарч 250-500 мг-аар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
  • Клиренс 10 мл/мин-аас бага байвал 250-500 мг-р 24 цагийн зайтай хэрэглэнэ.

Машин жолоодох, тоног төхөөрөмжтэй ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

  • Амоксациллин нь машин жолоодох, тоног төхөөрөмжтэй ажиллах чадварт нөлөөлөхгүй. 
  • Амоксациллин нь пенициллины бүлгийн бусад эмүүдийн нэг адил эхэсээр нэвтрэх ба хөхний сүү / бага хэмжээгээр /- ээр ялгардаг учраас онцын шаардлагагүй бол жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болохгүй.
  • Одоогоор хүн дээр хангалттай болоод сайн хяналттайгаар хийгдсэн эмнэлзүйн судалгаа байхгүй. Хулгана, харх, туулай зэрэг туршилтын амьтанд хүнд хэрэглэдэг тунг 10 дахин нэмэгдүүлэн хийсэн судалгаагаар үр тогтолт болон урагт гаж нөлөөтэй болох нь тогтоогдоогүй байна. / Жирэмсний категор В/
  • Хэрэглэх үед мэдэгдэхүйц хүндрэл өгсөн тохиолдол бүртгэгдээгүй боловч хөхүүл үед хэрэглэхэд хүүхдэд арьсаар тууралт гарах, мөөгөнцөртөх, суулгах зэрэг хэт мэдрэгжилтийн шинж тэмдэг илэрч болно. 

Хадгалалт

  • 25  хэмээс доош хэмд , гэрлээс хамгаалж хадгална.
  • Савлалт дээр бичигдсэн хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхийг хориглоно.
  • Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална. 

Савлалт

  •  нэг блистерд 10 бүрээс байна.
  • Амоксациллин 250мг: гаднаа нэр бүхий цаасан хайрцганд 2 блистер, зааврын хамтаар савлагдсан байна.
  • Амоксациллин 500 мг: гаднаа нэр бүхий цаасан хайрцганд 2 блистер, зааврын хамтаар савлагдсан байна.
  • Эмнэлгийн хэрэгцээнд: 100 блистерийг хайрцганд савласан байна. 

Үйлдвэрлэгч

Антибиотик СА 

1.Валеа Лупулуй гудамж, 707410 Яаши, Румын улс: 

Шинээр нэмэгдсэн:

Засвартай байна...

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.