Анастрозол (Anastrozole Denk)
Haupt Pharma Munster GmbH
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Анастрозол Денк 1 бэлдмэлд үйлчлэгч бодис анастрозол агуулагдах бөгөөд энэ нь “ароматазыг саатуулагч” эмийн бүлэгт хамаарагддаг.
- Бэлдмэлийг цэвэршсэн эмэгтэйн хөхний хорт хавдрын эмчилгээнд хэрэглэнэ.
- Анастрозол Денк 1 нь хүний биед үүсдэг эстроген дааврын хэмжээг бууруулдаг. Энэ үйлдэл нь хүний биед байдаг “ароматаз” хэмээх бодист (фермент) хориг үүсгэсэнтэй холбоотой.
Эсрэг заалт
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
- Анастрозол болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс “(Нэмэлт мэдээлэл” гэсэн хэсгийн үз)
- Жирэмсэн ба хөхүүл үе (“Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ” гэсэн хэсгийг үз)