Асиглиа Мет (Asiglia Met)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Метформины зөвшөөрөгдсөн дээд тунгаар дан эмчилгээ хийсэн ч гликемийн хяналт хангалтгүй байгаа 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй насанд хүрэгчдэд хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнд нэмэлтээр хэрэглэнэ.
- Ситаглиптин болон метформиныг тусад нь хослуулан хэрэглэж байсан өвчтөнд тогтмол тунт хослол болгон хэрэглэнэ.
- Метформинтай эмчилгээ хангалтгүй үед сульфонилмочевин, PPAR-гамма агонист эсвэл инсулинтай гурвалсан эмчилгээний бүрэлдэхүүнд хэрэглэж болно.
Эсрэг заалт
- Ситаглиптин, метформин эсвэл найрлагын аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Сүүн хүчлийн ацидоз, чихрийн шижингийн кетоацидоз зэрэг бодисын солилцооны цочмог ацидоз эсвэл чихрийн шижингийн комын урьдалтай бол хэрэглэхгүй.
- Бөөрний хүнд дутагдалтай буюу түүдгэнцрийн шүүлтийн хурд 30 мл/мин-ээс бага бол хэрэглэхгүй.
- Шингэн алдалт, хүнд халдвар, шок зэрэг бөөрний үйл ажиллагааг огцом муутгаж болзошгүй нөхцөлд хэрэглэхгүй.
- Зүрх, амьсгалын дутагдал, шинэхэн зүрхний шигдээс болон эдийн хүчилтөрөгчийн дутагдал үүсгэх өвчний үед хэрэглэхгүй.
- Элэгний үйл ажиллагааны алдагдал, архины цочмог хордлого эсвэл архидалттай бол хэрэглэхгүй.
- Иод агуулсан тодосгогч бодис судсанд хэрэглэх үед түр зогсооно.
- Хөхүүл үед хэрэглэхгүй.