Дэд гарчиг
Аврора (Aurora)
Ferozsons Laboratories Ltd, P.O.
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Розувастатин (Rosuvastatin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 900 төг
- ЭМД хөнгөлөлт
- 270 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 630 төг
- Цусанд өөх тос ихсэх (гиперлипидеми) ба липидийн тэнцвэрт байдал холимог хэлбэрээр алдагдах (дислипидеми):
- АВРОРА бэлдмэлийг анхдагч гиперлипидеми ба холимог дислипидемитэй насанд хүрэгчдэд - ерөнхий холестериныг, -г, аполипопротеин В (Апо-B)-г, их нягтралт бус хэлбэрийн холестериныг, триглицеридийг бууруулах мөн их нягтралт холестериныг нэмэгдүүлэхийн тулд хоолны дэглэм дээр нэмэлтээр хэрэглэнэ. Ханасан өөх тос, холестериныг хязгаарласан хоолны дэглэм ба эмийн бус эмчилгээний үр нөлөө хангалтгүй байгаа тохиолдолд нэмж өгдөг.
- Удамшлын гиперхолестеринеми гэх эмгэг бүхий хүүхдэд:
- АВРОРА нь хоол эмчилгээтэй хавсарч
- удамшлын гетерозигот гиперхолестеринемитой 8-17 насны хүүхэд, өсвөр насныханд хоолны дэглэм болон эмчилгээний бусад аргууд хэрэглэсэн ч БНЛП-Х 190 мг/дл –ээс буурахгүй эсвэл БНЛП-Х нь 160 мг/дл-ээс ихээс гадна удмын өвчлөлийн түүхэнд зүрх судасны эмгэг илэрсэн эсвэл хоёр болон түүнээс дээш тооны зүрх судасны өвчний эрсдэлтэй бол, ерөнхий холестерин, БНЛП–Х ба Апо В-ийн хэмжээг
- энэхүү эмийг дангаар нь болон бусад липид бууруулах эмчилгээтэй (ж.нь: БНЛП аферез) хавсран удамшлын гомозигот гиперхолестеринемитой 7-17 насны хүүхэд, өсвөр насныханд ерөнхий холестерины, БНЛП-Х-ы, өндөр нягтралт бус ЛП-ийн, Апо В-ийн хэмжээг
- буруулахад хэрэглэнэ.
- Гипертриглицерид:
- АВРОРА-г триглицеридын хэмжээ их байгаа насанд хүрсэн өвчтөнд хоол эмчилгээтэй хамт хэрэглэнэ.
- Анхдагч дисбеталипопротеинеми (Гиперлипопротеинемийн III хэлбэр):
- АВРОРА-г анхдагч дисбеталипопротеинеми илэрсэн өвчтөнд хоол эмчилгээтэй хамт хэрэглэнэ.
- Удамшлын гомозигот хэлбэрийн гиперхолестеринеми:
- Насанд хүрсэн өвчтөнд ерөнхий холестерины, БНЛП-Х-ы, өндөр нягтралт бус ЛП-ийн, Апо В-ийн хэмжээ буурахгүй байгаа үед энэхүү эмийг дангаар нь болон бусад липид бууруулах эмчилгээтэй (ж.нь: БНЛП аферез) хавсран удамшлын гомозигот гиперхолестеринемитой үед хэрэглэнэ.
- Атеросклероз даамжралыг сааруулах:
- АВРОРА-г атеросклерозоор оношлогдсон насанд хүрсэн өвчтөнд өвчний явцыг удаашруулах, ерөнхий холестерин ба БНЛП–ын хэмжээг зохист түвшинд буулгах зорилгоор хоол эмчилгээтэй хавсран хэрэглэнэ.
- Зүрх судасны эмгэгийн анхдагч урьдчилан сэргийлэлт:
- Зүрхний титэм судас дахь эмгэгийн шинж тэмдэг илрээгүй боловч цусны даралт ихсэх, -ийн хэмжээ багассан, тамхи татдаг, удмын өвчлөлийн түүхэнд залуу үеийн титэм судасны ишеми өвчин илэрсэн зэрэг хүчин зүйлүүдээс ядаж нэг тохиолдол илэрсэн хүмүүст болон ≥50 настай эрчүүдэд, ≥60 насны эмэгтэйчүүдэд, С-урвалжийн уураг ≥ 2 мг/л байх үед
- тархинд нь цус харвах эрсдэл
- зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл
- судас нөхөн сэргээх мэс заслын орох эрсдэл
- зэргээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
- Хэрэглээг хязгаарлах заалт: Розувастатины-г Фридрексоны I ба V хэлбэрийн дислипидемийн үед хэрэглэх аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй.
- Идэвхтэй хэлбэрийн элэгний өвчлөлтэй өвчтөнүүдэд буюу шалтгаан тодорхойгүй ийлдэсний трансаминазуудын төвшин ихэссэн ба ийлдэсний трансаминазуудын төвшин хэвийн дээд (ХДХ) хязгаараасаа 3 дахин ихэссэн бол.
- Хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай өвчтөнүүд (креатининий клиренс <30 мл/мин)
- Булчингийн эмгэгтэй өвчтөнүүд
- хавсруулан хэрэглэж байгаа өвчтөнүүд
- Жирэмсэн болон хөхүүл, хамгаалах арга хэмжээ авалгүй жирэмсэн болсон байх магадлалтай эмэгтэйчүүд
Булчингийн эмгэг / булчин задрах өвчний урьдал хүчин зүйлтэй өвчтөнүүдэд 40 мг тундаа эсрэг заалттай байдаг. Эдгээр урьдал хүчин зүйлст:
- Дунд хэлбэрийн бөөрний дутагдалтай (кв^йжийнмй- клиренс <60 мл/мин)
- Бамбай булчирхайн дутагдал
- Гэр бүлийн гишүүд болон удамдаа ямар нэгэн булчингийн эмгэгээр өвдөж байсан
- Өвчний түүхэндээ ГМГ-КоА редуктаза дарангуйлагчид болон фибрат хэрэглэж байх үед булчингийн эмгэг үүсч байсан асуумжтай
- Архи хэтрүүлэн хэрэглэдэг
- Цусны сийвэнгийн төвшин нэмэгдэх нөхцөл байдал үүссэн бол
- Ази өвчтөнүүд
- Фибратууд хавсруулан хэрэглэдэг.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
БНЛП
Бага нягттай липопротейн – Low-density lipoprotein
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
ИНЛП
Их нягттай липопротейн – High-density lipoprotein
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Циклоспорин (Cyclosporine, ciclosporin)
Дархлаа дарангуйлах эм › Кальцинеурины дарангуйлагч · Нүдний эм › Нүдний бусад бэлдмэл
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.
Бамбай булчирхай (Thyroid gland)
Бамбай булчирхай (Thyroid gland) нь дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд бодисын солилцоо болон бие махбодийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай гормонуудыг ялгаруулдаг.