- Идэвхтэй хэлбэрийн элэгний өвчлөлтэй өвчтөнүүдэд буюу шалтгаан тодорхойгүй ийлдэсний трансаминазуудын төвшин ихэссэн ба ийлдэсний трансаминазуудын төвшин хэвийн дээд (ХДХ) хязгаараасаа 3 дахин ихэссэн бол.
- Хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай өвчтөнүүд (креатининий клиренс <30 мл/мин)
- Булчингийн эмгэгтэй өвчтөнүүд
- Циклоспорин хавсруулан хэрэглэж байгаа өвчтөнүүд
- Жирэмсэн болон хөхүүл, жирэмслэлтээс хамгаалах арга хэмжээ авалгүй жирэмсэн болсон байх магадлалтай эмэгтэйчүүд
Булчингийн эмгэг / булчин задрах өвчний урьдал хүчин зүйлтэй өвчтөнүүдэд 40 мг тундаа эсрэг заалттай байдаг. Эдгээр урьдал хүчин зүйлст:
- Дунд хэлбэрийн бөөрний дутагдалтай (кв^йжийнмй- клиренс <60 мл/мин)
- Бамбай булчирхайн дутагдал
- Гэр бүлийн гишүүд болон удамдаа ямар нэгэн булчингийн эмгэгээр өвдөж байсан
- Өвчний түүхэндээ ГМГ-КоА редуктаза дарангуйлагчид болон фибрат хэрэглэж байх үед булчингийн эмгэг үүсч байсан асуумжтай
- Архи хэтрүүлэн хэрэглэдэг
- Цусны сийвэнгийн төвшин нэмэгдэх нөхцөл байдал үүссэн бол
- Ази өвчтөнүүд
- Фибратууд хавсруулан хэрэглэдэг.