Opens in a new tab
Нэвтрэх
  • Аврора (Aurora)

    Ferozsons Laboratories Ltd, P.O.
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    10 мг · 10 шахмал
    20 мг · 10 шахмал
    ЭМД-ийн хөнгөлөлт
    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Цусанд өөх тос ихсэх (гиперлипидеми) ба липидийн тэнцвэрт байдал холимог хэлбэрээр алдагдах (дислипидеми):
    • АВРОРА бэлдмэлийг анхдагч гиперлипидеми ба холимог дислипидемитэй насанд хүрэгчдэд – ерөнхий холестериныг, БНЛП-г, аполипопротеин В (Апо-B)-г, их нягтралт бус хэлбэрийн холестериныг, триглицеридийг бууруулах мөн их нягтралт холестериныг нэмэгдүүлэхийн тулд хоолны дэглэм дээр нэмэлтээр хэрэглэнэ. Ханасан өөх тос, холестериныг хязгаарласан хоолны дэглэм ба эмийн бус эмчилгээний үр нөлөө хангалтгүй байгаа тохиолдолд нэмж өгдөг.
    • Удамшлын гиперхолестеринеми гэх эмгэг бүхий хүүхдэд:
    • АВРОРА нь хоол эмчилгээтэй хавсарч
    • удамшлын гетерозигот гиперхолестеринемитой 8-17 насны хүүхэд, өсвөр насныханд хоолны дэглэм болон эмчилгээний бусад аргууд хэрэглэсэн ч БНЛП-Х 190 мг/дл –ээс буурахгүй эсвэл БНЛП-Х нь 160 мг/дл-ээс ихээс гадна удмын өвчлөлийн түүхэнд судасны эмгэг илэрсэн эсвэл хоёр болон түүнээс дээш тооны судасны өвчний эрсдэлтэй бол, ерөнхий холестерин, БНЛП–Х ба Апо В-ийн хэмжээг
    • энэхүү эмийг дангаар нь болон бусад липид бууруулах эмчилгээтэй (ж.нь: БНЛП аферез) хавсран удамшлын гомозигот гиперхолестеринемитой 7-17 насны хүүхэд, өсвөр насныханд ерөнхий холестерины, БНЛП-Х-ы, өндөр нягтралт бус ЛП-ийн, Апо В-ийн хэмжээг
    • буруулахад хэрэглэнэ.
    • Гипертриглицерид:
    • АВРОРА-г триглицеридын хэмжээ их байгаа насанд хүрсэн өвчтөнд хоол эмчилгээтэй хамт хэрэглэнэ.
    • Анхдагч дисбеталипопротеинеми (Гиперлипопротеинемийн III хэлбэр):
    • АВРОРА-г анхдагч дисбеталипопротеинеми илэрсэн өвчтөнд хоол эмчилгээтэй хамт хэрэглэнэ.
    • Удамшлын гомозигот хэлбэрийн гиперхолестеринеми:
    • Насанд хүрсэн өвчтөнд ерөнхий холестерины, БНЛП-Х-ы, өндөр нягтралт бус ЛП-ийн, Апо В-ийн хэмжээ буурахгүй байгаа үед энэхүү эмийг дангаар нь болон бусад липид бууруулах эмчилгээтэй (ж.нь: БНЛП аферез) хавсран удамшлын гомозигот гиперхолестеринемитой үед хэрэглэнэ.
    • Атеросклероз даамжралыг сааруулах:
    • АВРОРА-г атеросклерозоор оношлогдсон насанд хүрсэн өвчтөнд өвчний явцыг удаашруулах, ерөнхий холестерин ба БНЛП–ын хэмжээг зохист түвшинд буулгах зорилгоор хоол эмчилгээтэй хавсран хэрэглэнэ.
    • судасны эмгэгийн анхдагч урьдчилан сэргийлэлт:
    • Зүрхний титэм судас дахь эмгэгийн шинж тэмдэг илрээгүй боловч цусны даралт ихсэх, ИНЛП-ийн хэмжээ багассан, тамхи татдаг, удмын өвчлөлийн түүхэнд залуу үеийн титэм судасны ишеми өвчин илэрсэн зэрэг хүчин зүйлүүдээс ядаж нэг тохиолдол илэрсэн хүмүүст болон ≥50 настай эрчүүдэд, ≥60 насны эмэгтэйчүүдэд, С-урвалжийн уураг ≥ 2 мг/л байх үед
    • тархинд нь цус харвах эрсдэл
    • зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл
    • судас нөхөн сэргээх мэс заслын орох эрсдэл
    • зэргээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
    • Хэрэглээг хязгаарлах заалт: Розувастатины-г Фридрексоны I ба V хэлбэрийн дислипидемийн үед хэрэглэх аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй.
    • Идэвхтэй хэлбэрийн элэгний өвчлөлтэй өвчтөнүүдэд буюу шалтгаан тодорхойгүй ийлдэсний трансаминазуудын төвшин ихэссэн ба ийлдэсний трансаминазуудын төвшин хэвийн дээд (ХДХ) хязгаараасаа 3 дахин ихэссэн бол. 
    • Хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай өвчтөнүүд (креатининий клиренс <30 мл/мин) 
    • Булчингийн эмгэгтэй өвчтөнүүд 
    • Циклоспорин хавсруулан хэрэглэж байгаа өвчтөнүүд 
    • Жирэмсэн болон хөхүүл, жирэмслэлтээс хамгаалах арга хэмжээ авалгүй жирэмсэн болсон байх магадлалтай эмэгтэйчүүд 

    Булчингийн эмгэг / булчин задрах өвчний урьдал хүчин зүйлтэй өвчтөнүүдэд 40 мг тундаа эсрэг заалттай байдаг. Эдгээр урьдал хүчин зүйлст: 

    • Дунд хэлбэрийн бөөрний дутагдалтай (кв^йжийнмй- клиренс <60 мл/мин) 
    • Бамбай булчирхайн дутагдал 
    • Гэр бүлийн гишүүд болон удамдаа ямар нэгэн булчингийн эмгэгээр өвдөж байсан 
    • Өвчний түүхэндээ ГМГ-КоА редуктаза дарангуйлагчид болон фибрат хэрэглэж байх үед булчингийн эмгэг үүсч байсан асуумжтай 
    • Архи хэтрүүлэн хэрэглэдэг 
    • Цусны сийвэнгийн төвшин нэмэгдэх нөхцөл байдал үүссэн бол 
    • Ази өвчтөнүүд 
    • Фибратууд хавсруулан хэрэглэдэг. 

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !