Дэд гарчиг
Азарга (Azarga)
Alcon-Couvreur.n.v
- Эмийн хэлбэр
- Нүдний дусаалга
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Бринзоламид + Тимолол (Brinzolamide + Timolol)
Тун ба савлагаа
10 мг + 6.8 мг / 5 мл · 1 флакон (5 мл)
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 43,900 төг
- ЭМД хөнгөлөлт
- 13,170 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 30,730 төг
- Нээлттэй-өнцөгт глаукомтой ба нүдний даралт ихэдсэн өвчтөний нүдний доторх даралтыг дан-эмчилгээ нь хангалттай хэмжээгээр бууруулж чадахгүй байгаа болон хавсарсан эмчилгээ шаардлагатай өвчтөний нүдний даралтыг нүдний доторх даралтыг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
- Идэвхтэй бодис, бусад бодисууд эсвэл сулфонамидад хэт мэдрэг тохиолдол
- Бусад бета-хориглогчдод хэт мэдрэг тохиолдол
- Сулфонамидад хэт мэдрэг тохиолдол. Гуурсан хоолойн багтраа эсвэл Гуурсан хоолойн багтраа тохиолдож байсан өгүүлэмжтэй эсвэл уушигний хүнд хэлбэрийн архаг бөглөрөлт өвчин зэрэг амьсгалын замын реактив эмгэгтэй тохиолдлууд
- Синусийн брадикарди, синусийн зангилааны сулралын хам шинж, синус-тосгуурын хориг, 2 эсвэл 3-р зэргийн тосгуур-ховдлын хориг, зүрхний дутагдал, эсвэл зүрхний шалтгаант шок
- Хүнд хэлбэрийн харшлын
- Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал
- Гиперхлорын ацидоз зэрэг эмгэгүүдийн үед энэхүү эмийг хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
−40%Black Friday · 3 ба 12 сарын багц 40% хямдралтай · 2026.11.30 хүртэл
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Тосгуур-ховдлын хориг (Atrioventricular block)
Тосгуур-ховдлын хоригт нь тосгуураас ховдол руу сэрэл дамжихад үүсэх янз бүрийн түвшний эмгэгүүдийг хамруулж үздэг. Хоригийн хэмжээ болон ЭКГ -н шинжилгээнд үндэслэн тэдгээрийг 3 зэрэгт хуваадаг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Ринит
Хамрын салст бүрхүүлийн үрэвслийг ринит гэнэ; үрэвсэл хамрын дайвар хөндий рүү даамжирвал риносинусит гэж нэрлэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.