Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Бароле

    Inventia Healthcare Limited
    Эмийн хэлбэр
    Капсул
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    20мг – 30 капсул

    Савлагаа: 30 капсул
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    капсул | F20171102AP06315
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Насанд хүрэгсдийн ходоод улаан хоолойн улайлтат болон шархлаат сөөргөө өвчний эмчилгээ (ХУСӨ)
    • Ходоод улаан хоолойн улайлтат болон сөөргөөт өвчний эмчилгээ болон шинж тэмдгийг бууруулахад Рабепразол бүрээс эмийг богино хугацаагаар (4-8 долоо хоног) хэрэглэнэ. 8 долоо хоног эмчилгээ хийлгээд үр дүнгүй байгаа өвчтөнд Рабепразол эмчилгээг дахин 8 долоо хоног хийж болно.
    • Насанд хүрэгсдийн ходоод улаан хоолойн улайлтат болон шархлаат сөөргөө өвчний барих эмчилгээ (ХУСӨ)
    • Ходоод улаан хоолойн улайлтат болон сөөргөөт өвчний барих эмчилгээ болон цээж хорсох шинж тэмдгийн дахилтыг бууруулахад Рабепразол бүрээсийг хэрэглэнэ. Хяналтат судалгааг 12 сараас илүү хугацаанд хийхгүй.
    • Насанд хүрэгсдийн ходоод улаан хоолойн улайлтат болон шархлаат сөөргөөний шинж тэмдгийн эмчилгээ
    • Насанд хүрэгсдийн ходоод улаан хоолойн улайлтат болон шархлаат сөөргөөтэй хавсарсан өдөр болон шөнийн цээж хорсох болон бусад шинж тэмдгийн эмчилгээнд Рабепразол бүрээс эмийг 4 хүртэл долоо хоногийн хугацаанд хэрэглэнэ.
    • Насанд хүрэгсдийн дээрх гэдэсний шархлааны эмчилгээнд хэрэглэх нь
    • Рабепразол бүрээс эмийг дээрх гэдэсний шархлааг эдгээх болон шинж тэмдгийг бууруулах эмчилгээнд богино хугацаагаар (дөрвөн долоо хоног хүртэл) хэрэглэнэ. Ихэнх өвчтөн 4 долоо хоногийн дотор эдгэрдэг.
    • Насанд хүрэгсдэд дээрх гэдэсний шархлаа дахих эрсдэлийг бууруулах Helicobacter Pylori-ийг устгах эмчилгээ
    • Рабепразол бүрээс эмийг амоксициллин болон кларитромицинтэй хавсран гурвалсан эмчилгээг H.Pylori халдвартай болон дээрх гэдэсний шархлаатай өвчтөнд (идэвхитэй байгаа эсвэл сүүлийн 5 жилийн дотор өвдсөн түүхтэй) H.Pylori устгах зорилгоор хэрэглэдэг. H.Pylori-ийг устгах нь дээрх гэдэсний шархлаа дахих эрсдэлийг бууруулдаг.
    • Эмчилгээ үр дүнгүй байгаа өвчтөнд мэдрэг чанарын сорилыг хийх шаардлагатай. Кларитромицинд тэсвэртэй эсвэл мэдрэг чанарын сорил хийх боломжгүй бол нянгийн эсрэг өөр төрлийн эмчилгээг хийх хэрэгтэй.
    • Насанд хүрэгсдэд Золлингер-Эллисоны хам шинж зэрэг хэт их, эмгэг шүүрэлтэт байдлын эмчилгээ
    • Золлингер-Эллисоны хам шинж зэрэг хэт их, эмгэг шүүрэлтэт байдлын урт хугацааны эмчилгээнд Рабепразол бүрээс эмийг хэрэглэж болно.
    • 12 болон түүнээс дээш насны өсвөр үеийнхэнд ходоод улаан хоолойны сөөргөөт өвчний шинж тэмдгийн эмчилгээ
    • 12 болон түүнээс дээш насны өсвөр үеийнхэнд ходоод улаан хоолойны сөөргөөт өвчний шинж тэмдгийн эмчилгээнд Рабепразол бүрээс эмийг 8 хүртэл долоо хоногоор хэрэглэнэ.
    • Рабепразол, орлуулсан бензимидазол эсвэл найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэшилтэй өвчтөнд Рабепразолыг хэрэглэж болохгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494