Дэд гарчиг
Бендустин 100 мг дуслын уусмал бэлтгэх (Bendustin 100 mg Powder for Solution for Infusion)
Deva Holding A.Ş
- Эмийн хэлбэр
- Судсаар тарих уусмал бэлтгэх нунтаг
- Олон улсын нэршил
- Бендамустин (Bendamustine)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
100 мг · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Флударабин дан болон хавсарсан эмчилгээ тохиромжгүй, 17p устгал эсвэл TP53 мутацид сөрөг архаг лимфоцитын лейкемитэй өвчтөнд дангаар нь эсвэл хавсран хэрэглэнэ.
- 65-аас дээш настай, аутологийн үүдэл эс шилжүүлэн суулгахад тохиромжгүй, мэдрэлийн эмгэгийн улмаас бортезомиб эсвэл талидомид агуулсан дэглэм хэрэглэх боломжгүй хожуу үеийн олон миеломын үед хавсран хэрэглэнэ.
- Ритуксимаб агуулсан эмчилгээний явцад эсвэл эхний 6 сарын дотор өөрчлөлт гарсан, аажим өсөлттэй Ходжкиний бус лимфомын үед дангаар нь эсвэл ритуксимабтай хавсран хэрэглэнэ.
- Бендамустины гидрохлорид эсвэл туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Хөхүүл үед хэрэглэхгүй.
- Элэгний хүнд дутагдал, цус болон элэгний үйл ажиллагааны алдагдлаас үүдсэн шарлалттай үед хэрэглэхгүй.
- Хүнд ясны чөмөг дарангуйлалтай, лейкоцит 3000/мкл-ээс бага эсвэл ялтас 75,000/мкл-ээс бага бол хэрэглэхгүй.
- Эмчилгээ эхлэхээс өмнөх 30 хоногт том мэс засал хийлгэсэн бол хэрэглэхгүй.
- Лейкопенитэй хавсарсан халдварт өвчний үед хэрэглэхгүй.
- Шар чичрэгийн амьд вакцинтай хавсран хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Эм
Преднизолон (Prednisolone)
Системийн кортикостероид › Глюкокортикоид
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.