Бромгексин 4 мг/5 мл, 60 мл уусмал (Bromhexine Oral)
Berlin Chemie AG /Menarini Group/
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
4 мг / 5 мл-60 мл · №1
Хэрэглэх заалт
- Өтгөн, зууралдсан цэр үүсгэдэг уушги болон гуурсан хоолойн цочмог, архаг үрэвслийн үед цэрийг задлан шингэлэхэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бромгексиний гидрохлорид эсвэл найрлагын аль нэг бүрэлдэхүүнд харшилтай хүн хэрэглэхгүй.
- Жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй.
- Хөхүүл үед хэрэглэхгүй.