Opens in a new tab
Нэвтрэх
  • Бромгексин (Bromhexine)

    Жороор олгох нөхцөл
    Жортой / Жоргүй
    ATC код
    R05CB02
    Фармакологийн ангилалЭмчилгээний бүлэг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Бромгексин нь өтгөн цэрийг шингэлж гадагшлуулахад тусална. Эмчилгээний үед хангалттай шингэн ууна.
    • Арьс, уруул, ам, нүд орчим цэврүүтэх, арьс хуурах, тууралт хурдан тархах эсвэл амьсгал давчдах шинж илэрвэл эмийг зогсоож яаралтай эмчид хандана.
    • Цэр гадагшлахыг саатуулж болзошгүй тул ханиалга дарах эмтэй эмчийн зөвлөгөөгүйгээр хамт хэрэглэхгүй.
    • Ходоод, арван хоёр нугалаа гэдэсний шархтай эсвэл өмнө нь шархалж байсан бол болгоомжтой хэрэглэнэ.

    Бөөрний үйл ажиллагаа (DANI)

    • Бөөрний үйл ажиллагаа буурсан үед бромгексины задралын бүтээгдэхүүн хуримтлагдаж болно.
    • Хүнд хэлбэрийн бөөрний дутагдалтай бол эмч тунг багасгах эсвэл тун хоорондын зайг уртасгана.
    • Удаан хугацаагаар хэрэглэх бол бөөрний үйл ажиллагаа болон сөрөг нөлөөг хянана.

    Элэгний үйл ажиллагаа (DALI)

    • Бромгексин элгэнд задардаг.
    • Элэгний үйл ажиллагаа буурсан үед эмийн задрал удааширч болно.
    • Хүнд хэлбэрийн элэгний дутагдалтай бол эмч тунг багасгах эсвэл тун хоорондын зайг уртасгана.

    Ахмад настанд хэрэглэх нь

    • Ахмад настанд , элэгний үйл ажиллагаа болон бусад хэрэглэж буй эмийг харгалзана.
    • Цэрээ гадагшлуулах чадвар сул, хэвтрийн эсвэл амьсгалын хүнд өвчтэй бол цэр хуримтлагдах шинжийг ажиглана.

    Жирэмсэн болон хөхүүл үе