Бромгексин 8 мг (Bromhexine)
Akrikhin JSC
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
8 мг · 20 шахмал
Хэрэглэх заалт
- Цэр өтгөн, зуурамтгай болж гадагшлахад хүндрэлтэй трахеобронхит, олон шалтгаант бронхит, бронхоэктазын хүндрэл, гуурсан хоолойн багтраа, уушгины сүрьеэ, хатгалгаа болон муковисцидозын үед хэрэглэнэ.
- Мэс заслын дараа цэр өтгөрөн хуримтлагдахаас сэргийлэх, гуурсан хоолойн оношилгоо, эмчилгээний ажилбар болон мэс заслын өмнө гуурсан хоолойн салааг цэвэрлэхэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлд хэт мэдрэг хүн хэрэглэхгүй.
- Жирэмсний эхний гурван сар болон хөхүүл үед хэрэглэхгүй.
- Ходоодны шархлааны сэдрэлийн үед хэрэглэхгүй.
- 6 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.
- Лактазын дутагдал, лактоз үл тэвчих, глюкоз-галактозын мальабсорбцитай хүн хэрэглэхгүй.