Чамп Коф сироп (Champ Cough Syrup)
Dong-A Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Сироп
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
62.5 мг / 100 мл + 250 мг / 100 мл + 50 мг / 100 мл-5 мл · №10
Хэрэглэх заалт
- Ханиалга, цэр ба багтраа.
Эсрэг заалт
- 3-аас доош насны хүүхэд.
- Энэ эм болон түүний найрлагын аль нэг бодист хэт мэдрэгшлийн урвалын өгүүлэмжтэй хүн.
- МАО ферментийг саатуулагч (антидепрессант, солиорлын эсрэг, сэтгэл хөдлөл зохицуулах, Паркинсоны эсрэг эм зэрэг) хэрэглэж байгаа хүн, эсвэл уг эмийг зогсоосноос хойш 2 долоо хоног болоогүй хүн.