Ашиглах заавар:
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Харшлын гаралтай (гадаад шалтгаант ) багтраа нь ихэвчлэн бага насанд үүсэх ба тоосонцор, тоос, хоол зэрэг аллергенээр өдөөгддөг.
Харшлын бус гаралтай (хүрээлэн буй орчны болон дотоод) багтраа нь ихэвчлэн дөчин наснаас дээш настай өвчтөнд үүсдэг ба хүйтэн агаар, эм (жишээлбэл, аспирин), дасгал хөдөлгөөн, вирусийн халдвар зэрэг янз бүрийн өдөөгч хүчин зүйлтэй байж болно. Багтрааны гол шинж тэмдгүүд нь үе үе амьсгаа давчдах , ханиалгах, амьсгал гаргахад цээж хэржигнэх.
Дээрх шинж тэмдгүүд антигистамины эмэнд эсвэл харшил өдөөгчийг арилгах үед аяндаа намддаг. Оношийг батлахын тулд уушгины үйл ажиллагааны тест, харшлын сорил, цээжний рентген зураг шаардлагатай. Хурц багтралын үед эхний ээлжийн эмчилгээ нь ингаляцын бронходилаторыг (жишээлбэл, богино үйлчилгээтэй бетта-2 агонист) харин ингаляцын кортикостероидыг (жишээлбэл, будесонид) архаг багртааг хянах зорилгоор хэрэглэнэ.
Өвчтөнд ингаляцын эмийг хэрхэн зөв хэрэглэх, мөн өвчний явц болон хүндрэлийг өөрөө хянах амьсгалын дээд хурдыг PEF хэмжихийг заах шаардлагатай. Хүнд багтрааны сэдрэлт нь амь насанд аюул учруулж болзошгүй тул түргэн тусламж эсвэл эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог.
Тархалт
Хүйс. Эхлэх наснаас хамаарна
Эхлэх нас
Багтраа ерөнхийдөө Т- xелпер 2-оор (Th2) шингэний дархлааны урвал өрнүүлж, генетикийн урьтал байдалтай хүмүүст илэрдэг үрэвсэлт өвчин. Доорx эмгэг физиологийн процессоос бүрдэнэ.
Эмнэлзүй | Хөнгөн | Дунд | Хүнд | |
Шинж тэмдгүүд | ||||
Амьсгаадах | Алхах үед | Амрах үед | Амарч байхад | |
Байрлал | Хэвтэж чадна \хэвтэх боломжтой\ | Суухыг илүүд үзнэ \голдуу суугаа\ | Бөгтийх \албадмал байдалд\ | |
Ярих чадвар | Өгүүлбэрүүд | Холбоо үгнүүдээр | Нэг нэг үгээр | |
Сэргэг байдал | Алдагдаж болно | Ихэнхдээ Буурсан | Буурсан \цочромтгой\ | |
Шинжүүд | ||||
Амьсгалын тоо | Олширсон | Олширсон | Байнга> 30/мин | |
Цээж хэржигнэх \исгэрсэн амьсгал\ | Зөвхөн амьсгал гаргахад \тод бус\ | Чанга, амьсгалах үед \тод\ | Амьсгалах үед | |
Нэмэлт булчингийн оролцоо | Ховор | Ихэвчлэн | Байнга | |
Шинж тэмдэгүүд | ||||
Зүрхний цохилт | < 100 | 100–120 | > 120 | |
Pulsus paradoxus | Илрэхгүй | Илэрч болно | Голдуу илэрнэ | |
PCO2 | < 42 mm Hg | > 42 mm Hg | ≥ 42 mm Hg | |
SaO2 | > 95% | 90–95% | < 90% |
УАБӨ ба Астма харьцуулалт | ||
Астма | COPD | |
Оношлогдох нас | Ихэвчлэн бага насанд илрэх ба харшлын бус нь 40 наснаас хойш түгээмэл | Ихэвчлэн > 40 нас |
Шалтгаан | Удамшлын урьтал нөхцөл | Тамхидалт 90% |
Эмнэлзүй | Шинж тэмдэггүй үе болон гэнэтийн илрэлүүдтэй | Гэнэт эхэлж аажмаар даамжирдаг |
Гуурсан хоолойн Бөглөрөлт | Буцаах \эргэх\боломжтой | Агаарын урсгалын тогтвортой хязгаарлалт |
Эмийн эмчилгээ | Удаан хугацааны ингаляцын кортикостероид | Парасимпатохолик ипратропиум бромид |
Эмнэлзүйн илрэлүүд болон уушгины үйл ажиллагааны дүгнэлт дээр үндэслэж оношийг баталгаажуулах , багтрааны xүндрэлийн зэргийг тодорxойлох шаардлагатай.
12 ба түүнээс дээш насны өвчтөний багтрааны xүндрэлийн зэргийн ангилал
Ангилал | ||||
Хөнгөн, байнгын бус багтраа | Хөнгөн байнгын | Дунд, байнгын | Хүнд байнгын | |
Шинж тэмдгүүд | ≤ 2 өдөр/ долоо хоног | > 2 өдөр/ долоо хоног | Өдөр бүр | Өдөржингөө |
Шөнийн цагаар үүсэх шинж тэмдгүүд. Ханиалгах, амьсгаа давчдах зэрэг.. | Ховор | 3–4 удаа сард | 1–2 удаа долоо хоногт | Байнга ихэнх шөнө |
FEV1 | > 80% | > 80% | 60–80% | < 60% |
Багтрааны эмчилгээний ерөнхий тойм | ||||
Ангилал | Жишээ | Механизм | Анхдагч хэрэглээ | |
Бета 2 агонист |
|
|
| |
Ингаляцын кортикостероид |
|
| Удаан хугацааны эмчилгээ 1-р ээлж | |
Лейкотриены замыг хувиргач |
|
| Гуурсан хоолойн нарийсал болон үрэвсэл |
|
|
| |||
Мускарины антагонистууд |
|
|
| |
Биологийн агент |
|
Харшлын багтраа | Харшлын багтраа | |
|
| Бусад аргаар муу хянагддаг эозинофилын багтрааны үед нэмэлт эмчилгээ байдлаар хэрэглэнэ | ||
Метилксантин |
|
| Хэрэглээ хязгаарлагдмал (кардиотоксик, нейротоксик) | |
Шигүү мөxлөгт эсийн тогтворжуулагчид |
|
| Дасгалын өмнө эсвэл аллерген тодорхой тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор≥ нас | |
Системийн /уух/ кортикостероидууд |
|
| Хүнд тохиолдолд |
Ерөнxий зарчим
2019 байдлаарx эмчилгээний өөрчлөлтүүд
Архаг багтрааны эмийн эмчилгээ (Насанд хүрэгсэд болон өсвөр насныхан) | ||||
Хүндрэлийн зэрэг | ||||
Эмчилгээ | Хөнгөн, байнгын бус | Хөнгөн байнгын | Дунд байнгын | Хүнд байнгын |
Тохиромжтой хөнгөвчлөх эмчилгээ | Бага тунтай ингаляцын КСД- формотерол эсвэл SABA | |||
Тохиромжтой хянах эмчилгээ |
|
|
|
|
Өөр төрлийн болон нэмэлт |
|
|
|
|
Багтрааны шинж тэмдгүүдийн хяналт | |||
Хяналтын асуултууд | Сайн хяналтат | Хэсэгчилж хянагдсан | Хяналтат |
Багтрааны шинж тэмдгүүдээс болж үйл хөдөлгөөнд хязгаар үүсэх |
Бүх асуултад үгүй гэж хариулах |
1-2 асуулад тийм гэж хариулах |
3-4 асуултад тийм гэж хариулах |
Хөнгөвчлөх ингаляторыг долоо хоногт 2-оос дээш хэрэглэсэн? | |||
Долоо хоногт 2-оос дээш өдөр зовиур илрэх? | |||
Шөнө зовиураас болж сэрэх? |
Хөнгөнөөс дунд xэлбэрийн багтрааны сэдрэл ( FEV1 эсвэл PEF > 40% өвчтөн бүрээс шалтгаална)
Хүнд багтрааны сэдрэл (FEV1 эсвэл PEF < 40%)
тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллийг доор оруулаад илгээхийг дарна уу !