Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Саша Бүдханд

Саша Бүдханд

Сүүлийн шинэчлэл:
i

Ашиглах заавар:

  1. Үндсэн агуулгыг аль болох бүгдийг товч багтаахыг хичээсэн ба түлхүүр үгсээр бичсэн болно.
  2.    симбол дээр хулганаа аваачихад нэмэлт тайлбар харагдана.
  3.    симбол дээр хулганаа аваачихад тухайн эмийн нэмэлт мэдээллүүд харагдана. 1-0-0 гэсэн товчлол нь өглөө нэг ширхэгээр ууна. Өдөр, орой уухгүй гэсэн утгатай. Товчлол p.o = per os буюу амаар уух, i.v = судсаар хийх, s.c = арьсан доор
  4. Доогуур зураастай эсвэл Bold-р бичсэн хэсэг дээр хулганаа аваачихад тухайн хэсгийн тодорхойлолт гарч ирэх ба цааш унших хэсгийн холбоос гарч ирнэ.

Ашиглах заавар:

  1. Үндсэн агуулгыг аль болох бүгдийг товч багтаахыг хичээсэн ба түлхүүр үгсээр бичсэн болно.
  2.    симбол дээр хулганаа аваачихад нэмэлт тайлбар харагдана.
  3.    симбол дээр хулганаа аваачихад тухайн эмийн нэмэлт мэдээллүүд харагдана.
  4. Доогуур зураастай эсвэл Bold-р бичсэн хэсэг дээр хулганаа аваачихад тухайн хэсгийн тодорхойлолт гарч ирэх ба цааш унших хэсгийн холбоос гарч ирнэ.

Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг  (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм. Өөрөөр хэлбэл харшил төрүүлэгчийг тоохгүй өнгөрөөлгүй түүний эсрэг үрэвслийн урвал өдөөдөг. Эмнэлзүйн хувьд эдгээр үрэвслийн урвалууд нь ихэвчлэн арьс, амьсгалын зам, хоол боловсруулах зам, зүрх судасны системд илэрдэг. Coombs ба Gell-н ангиллаар харшлыг эмгэг жам, эмнэлзүйн шинж тэмдэг, үргэлжлэх хугацаагаар нь ялгах ба уламжлалт системийн дагуу дархлааны хариу урвалын механизм дээр үндэслэн дөрөв ангилдаг.

I хэлбэр буюу огцом хэт мэдрэгшлын үед урьдчилан үүссэн IgE эсрэг бие шигүү мөхлөгт эс, базофилийн гадагууд байрлаж чөлөөт эсрэг төрөгчтэй холбогдсоноор эсийн мөхлөг задрах үед гистамин, бусад үрэвслийн медиатор уургууд ялгарна. Эмнэлзүйн хувьд загатнах, хавдах, улайх зэрэг шинж тэмдгээр илрэх боловч салст бүрхэвч, гуурсан хоолойн хүнд хэлбэрийн системийн хариу урвал өрнөж болно. Цаашлаад зүрх судас, цусны эргэлтийн дутагдал бүхий анафилаксийн шокт хүргэдэг. Ж.нь: ургамлын тоосны- болон хүнсний харшил юм.

II хэлбэрийн цитотоксик харшил нь ихэвчлэн харшил төрүүлэгчтэй дахин хавьтлын дараа хэдэн минутаас хэдэн цагийн дотор илэрдэг. Энэ нь эсрэг бие хамааралт эзэн биеийн эсрэг дархлааны хариу урвал юм. Энэ төрлийн харшилд эмээс үүдэлтэй агранулоцитоз, харшлын тромбоцитопени, цус сэлбэлтийн дараах цочмог цус задрал, аутоиммуны шалтгаант гемолизийн цус багадалт, нярай эсвэл ургийн цус задралын эмгэг зэрэг орно.

Харшилын III хэлбэр нь ихэвчлэн дахин өртсөнөөс хойш 3-8 цагийн дараа л илэрдэг бөгөөд дархан бүрдэл хамааралт урвал юм. Сийвэнгийн өвчин, сийвэнгийн өвчин-төст хариу урвал, эмийн шалтгаант хэт мэдрэгшлийн васкулит, хэт мэдрэгшлийн пневмонит зэрэг нь энэ төрлийн харшилд хамаарна.

IV хэлбэрийн харшлын үед дахин хавьтлын дараа аажмаар Т-эс хамааралт хариу урвал өрнөдөг. Тухайлбал, хавьтлын дерматит, эмийн харшлын тууралт зэрэг юм.

Шинж тэмдгийн эмчилгээ нь харшлын урвалын хэлбэр, явцаас хамаардаг ба глюкокортикоидууд энд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүх төрлийн харшлаас урьдчилан сэргийлэх гол арга нь харшил үүсгэгчээс зайлсхийх юм.

Тодорхойлолт  

  • Хэт мэдрэгшлийн хариу урвал: гадны эсвэл өөрийн антигений эсрэг өрнөж буй хэт/эмгэг дархлааны хариу урвал
  • Харшил: Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг  (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал
    • Энэхүү дархлааны гаж урвалын үед эмнэлзүйд цусны даралт унах, хавдах, улайх, загатнах, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. 
  • Аутоиммуны өвчин: дархлаа тогтолцооны хэвийн бус хариу урвал буюу өөрийн антигений эсрэг өрнөх дархлааны хариу урвалын дүнд үүснэ.
  • Эмийн хэт мэдрэгшлийн хариу урвал: эмнэлзүйд харшилтай төстэй шинж тэмдэг илэрдэг эмийн гаж нөлөөний бүлэг

Үе шатууд  

  • Мэдрэгших (иммунологи): эмнэлзүйд шинж тэмдэг илрэхгүйгээр анх удаа антигентэй хавьтах
  • Нөлөө: уг антигентай дахин хавьтах үед амь насанд аюултай дархлааны хариу урвал өрнөнө.

Ангилал  

  • Уламжлалт системийн дагуу дархлааны хариу урвалын механизм дээр үндэслэн дөрөв ангилдаг
  • Хариу урвал маш олон янз байж болно (үүнд., хам шинжүүд нь нэг ангилалд багтдаггүй).

Хэт мэдрэгшлийн урвалын ангилал
Эмгэг физиологийн хураангуй   Жишээ   Онцлог
I хэлбэр: огцом хэт мэдрэгшил 
  • Урьдчилан үүссэн IgE эсрэг бие шигүү мөхлөгт эс, базофилийн гадагууд байрлаж чөлөөт эсрэг төрөгчтэй холбогдоно.
  • Эсийн мөхлөг задрах үед гистамин, бусад үрэвслийн медиатор уургууд ялгарна.
  • Харшил эсвэл цус сэлбэлтийн дараах анафилаксийн урвал
  • Анафилакс
  • Эмийн харшил
  • Хүнсний харшил
  • Шавжны хорны харшил
  • Амьсгалаар орж ирж буй эсвэл хүрээлэн буй орчны аллергенд хариу урвал үзүүлэх → астма, харшлын ринит, атопи.
II хэлбэр: цитотоксик  
  • IgM эсвэл IgG эсрэг бие эдийн антигенуудтай холбогдоно.
  • Дархан бүрдэл идэвхжиж эсийг хайлуулах эсвэл фагоцитоз хийнэ.
  • Эсрэг бие хамааралт-эс хордуулах урвал (ж.нь., NK эс)
  • Эсрэг бие эсийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
  • Эсийг задлана
    • Цус сэлбэлтийн дараах цочмог цус задрал
    • Аутоиммуны шалтгаант цус задралын цус багадалт
    • Нярай эсвэл ургийн цус задралын эмгэг
    • Дархлааны шалтгаант тромбоцитопени
    • Эмийн шалтгаант нейтрофени, агранулоцитоз
    • Хорт цус багадалт
  • Үрэвсэл
    • Гудпасчер хам шинж
    • Ревматик халууралт
    • Суулгац цочмогоор ховхрох урвал
  • Эсийн үйл ажиллагаа алдагдах
    • Грейвсийн өвчин
    • Буллёзный пемфигоид
    • Пемфигус вулгарис
    • Миастени гравис
III хэлбэр: дархан бүрдэл хамааралт урвал  
  • IgG эсрэг бие эргэлдэж буй антигентэй холбогдоно.
  • Дархан бүрдэл тодорхой эдэд үүсч хуримтлагдана
  • Эдэд хуримтлагдсан дархан бүрдэл хавсаргын тогтолцоог идэвхжүүлж нейтрофилүүдийг дуудна.
  • Нейтрофилийн хайлуулалт эсвэл эсийг фагоцитозийн замаар залгина
  • Сийвэнгийн өвчин
  • Сийвэнгийн өвчин-төст хариу урвал
  • Arthus reaction
  • Эмийн шалтгаант хэт мэдрэгшлийн васкулит
  • Хэт мэдрэгшлийн пневмонит
  • Полиартерит нодозах
  • Стрептококкийн дараах гломерулонефрит
  • IgA нефропати
  • Мембранжилт нефропати
  • Системийн чонон хөрвөс (SLE)
IV хэлбэр: аажим (Т эс хамааралт урвал) 
  • Мэдрэгшсэн Т лимфоциттэй антиген холбогдоно
  • Мэдрэгшсэн CD4+T эсүүд нь антиген илчлэгч эсүүдийн илчилсэн антигентэй холбогдоно → үрэвслийн цитокинууд ялгарна → макрофаг идэвхжинэ
  • Мэдрэгшсэн CD8+ Т эсүүд соматик эсийн гадаргуу дээр илэрсэн антигенуудтай холбогдоно → эс хамааралт эс хордуулах урвал cell-mediated cytotoxicity
  • Цочмог, архаг суулгац ховхрох урвал
  • Графт версус хост өвчин
  • Хавьтлын дерматит
  • Сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх арьсны мантуугийн сорил
  • Кандидын арьсны сорил
  • Эмийн харшил, үүнд:
    • Стивен-Джонсон синдром
    • Хорт арьсны үхжил (Toxic epidermal necrolysis)
    • Эозинофилээр өдөөгдсөн системийн шинж тэмдэг бүхий эмийн хариу урвал DRESS
  • Тархмал хатуурал
  • Хашимотогийн тиреоидит*
  • Ревматоид артрит*
  • 1-р хэлбэрийн чихрийн шижин*
* Аутоэсрэг бие илэрнэ

Allergy mechanism [25,40,41,43,44] [created with BioRender.com accessed on 8 April 2023].

Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

Ойролцоо сэдвүүд:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Play Video

Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.

Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.