Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Уушигны хорт хавдар нь АНУ-д хорт хавдраас үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд хорт хавдрын шалтгаант нас баралтын бараг дөрөвний нэгийг эзэлдэг. Тохиолдлуудын 80-90% нь тамхидалттай холбоотой байдаг. Уушигны хорт хавдрыг ерөнхийд нь ЖЭГУХХ-SCLC ба ЖЭБУХХ-NSCLC гэж хоёр ангилдаг.
ЖЭГУХХ нь гистологийн нэг төрөл бөгөөд төвийн байршил, хавдрын хурдацтай өсөлт, эрт үсэрхийлэл, олон тооны паранеопластик хам шинжүүдтэй холбоотой байдгаараа онцлогтой. ЖЭБУХХ нь уушгины хорт хавдрын 85%-ийг эзэлдэг ба аденокарцинома, хавтгай эсийн хорт хавдар зэрэг хэд хэдэн гистологийн дэд төрлүүдтэй байдаг.
Уушигны хорт хавдартай өвчтөнүүд өвчний эхэн үед ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг. Багажийн шинжилгээн дээр уушигны зангилаа тохиолдлоор илэрсэний дараа уушигны хорт хавдар оношлогдож болно. Хожуу үе шатанд уушигны шинж тэмдэг, уушигны гаднах шинж тэмдэг, паранеопластик хам шинж ба үсэрхийллийн шинж тэмдгүүдээр илэрдэг.
Уушигны хорт хавдартай өвчтөнүүдэд ихэвчлэн тархи, элэг, бөөрний дээд булчирхай, ясанд үсэрхийлсэн байдаг. Оношилгоо нь ерөнхийдөө цээжний КТГ хийхээс эхэлдэг бөгөөд оношийг бронхоскопи эсвэл КTГ-ын хяналтан дор биопси хийж баталгаажуулдаг.
Алсын үсэрхийлэл илрээгүй өвчтөнүүдэд төгс мэс засал эсвэл туяа эмчилгээ хийх боломжтой. Харамсалтай нь ихэнх өвчтөнүүд үсэрхийлсэн шатандаа байдаг тул төгс мэс засал хийх боломжгүй байдаг. Эдгээр өвчтөнүүдэд ихэвчлэн хөнгөвчлөх хими туяа эмчилгээ хийдэг. Өвчний тавилан нь ерөнхийдөө муу, 5 жил амьдрах чадварын хувь 20%-иас бага байдаг.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.