Ашиглах заавар:
Ашиглах заавар:
Нойр булчирхайн хорт хавдар (НБХХ) нь нойр булчирхайн гадаад шүүрлийн хэсгийн хучуур эдээс гаралтай карциномыг илэрхийлнэ. Үүнийг дотоод шүүрлээс гаралтай хавдруудаас (жишээлбэл Инсулином) ялган үзэх нь чухал.
Ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог. Шалтгааны хувьд олон судалгаа байдаг ч дийлэнхдээ идиопатик байх бөгөөд тамхидалт, таргалалт, архины хэрэглээ болон нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг нь гол нөлөөлөх хүчин зүйлс болох нь тогтоогдсон. НБХХ ихэвчлэн цоргоны аденокарцином байх бөгөөд нойр булчирхайн толгой хэсэгт байрласан байдаг.
НБХХ-д өвөрмөц шинж тэмдэгүүд, хам шинж илэрдэггүй бөгөөд шинж тэмдгүүд хожуу илэрдэгтэй холбоотойгоор өвчин ихэвчлэн хүндэрсэн үедээ оношлогддог. Харин НБХХ нь эхэн үедээ үсэрхийлсэн тохиолдолд (Жишээлбэл: элэгний метастаз) эрт оношилогдох боловч тавилан муу байдаг. Мэс заслын эмчилгээ нь куратив болон хөнгөвчлөх (palliative) зорилгоор хийгдэх бөгөөд цорын ганц куратив (curative – бүрэн эдгэх) эмчилгээний арга юм.
Мэс засал хийх заалттай НБ-н толгой хэсгийн хавдарын үед Whipple хагалгааг хийдэг. Сүүлийн үед ходоодны гарах нугалааг (pylorus) хадгалсан мэс ажилбар элбэг хийгддэг болсон. Хэрэв хавдар НБ-н их бие, сүүл хэсгийг хамарсан тохиолдолд зүүн талын панкреасэктоми (distal pancreasectomy)-г дэлүү тайрах мэс ажилбарын хамт хийнэ.
Гол агуулгыг (ангилал, оношилгоо, эмчилгээ, тавилан г.м) цааш уншихын тулд та гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та хүчинтэй гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !
Энэхүү платформ нь энгийн иргэдэд зориулагдаагүй зөвхөн анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Дур мэдэн өөрийгөө эмчлэхийг хориглоно ! Дур мэдэн хийсэн үйлдлээс гарах үр дагаврыг бид хариуцахгүй.
Бид күүки буюу үйлдлийг бүртгэх технологи ашиглан тодорхой төрлийн мэдээллийг хадгалах ба энэ нь үйлчилгээг сайжруулах, түүнд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Таны мэдээлэл бусдад дамжуулагдахгүй.