Нэвтрэх
  • Пневмоторакс (Pneumothorax)

    Цээжний хөндийн мэс засал
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Тойм

    Гялтангийн хөндийд (Cavitas pleuralis) агаар хуримтлагдах эмгэгийг пневмоторакс хэмээн нэрлэх ба хуримтлагдсан хийнээс үүдэн гялтангийн хөндийн дотоод сөрөг даралт алдагдаж үүссэн талынхаа уушгийг шалчийлгах (lat.: collabi), хүнд тохиолдолд тухайн талын уушиг бүхэлдээ шалчийн уушгинд хийн солилцоо  алдагдсанаар өвчтөнд амьсгалын дутагдал (respiratory failure) үүсэх, улмаар амь нас нь эрсдэж болзошгүй аюултай өвчин юм. Өвчин үүсэх шалтгааныг юун түрүүнд гэмтлийн (traumatic pneumothorax) буюу уушгинд нэвтэрсэн гэмтэл байна уу гэдгийг тодруулан, хэрэв гэмтлийн бус шалтгаант пневмоторакс байгаа тохиолдолд өөр өвчний (жишээлбэл Birt-Hogg-Dube syndrome, thoracic endometriosis, lymphangioleiomyomatosis)  суурин дээр үүссэн буюу хоёрдогч пневмоторакс (Secondary spontaneous pneumothorax SSP) эсхүл анхдагч идиопатик гэнэт үүссэн пневмоторакс (primary spontaneous pneumothorax PSP) хэмээн тус тус нэрлэн шалтгаанаар нь ангилдаг. Үүнээс гадна  өвчин үүсэх хурд болон хүндийн зэргээр нь ердийн пневмоторакс болон хурц пневмоторакс (пневмотораксын амь насанд аюултай хэлбэр) хэмээх хоёр үндсэн хэлбэр байдгийг ойлгох шаардлагатай ба ингэснээр өвчтөндөө яаралтай тусламж үзүүлэх (анхны тусламж, яаралтай цээжний гуурс тавих) эсхүл төлөвлөгөөт эмчилгээ (консерватив буюу мэс заслын бус эмчилгээ эсхүл мэс ажилбар) хийх эсэхээ шийдэх боломжтой болно.

    Пневмотораксын үед уушгийг цээжний ханатай эргэн нийлүүлж уушиг эргэн тэлэгдэх нөхцлийг бүрдүүлэх нь эмчилгээний нэн тэргүүний зорилго болдог. Үүний тулд цээжний гуурс (Chest tube) тавих болон тодорхой нөхцлүүдийг харгалзан мэс ажилбар хийх боломжтой. Хурц пневмотораксын үед өвчтний амь насыг аврахад чиглэн эмчилгээ хийх тул яаралтай цээжний гуурс тавиж гялтангийн хөндийд үүссэн хавхлагын механизмын эсрэг арга хэмжээ авах шаардлагатай.

    Тодорхойлолтууд

    Суурь тодорхойлолтууд

    • Пневмоторакс: Гялтангийн хөндийд (Cavitas pleuralis) агаар хуримтлагдах эмгэг  
      • Гялтангийн хөндий  
    • Хурц пневмоторакс: Пневмотораксын амь насанд аюултай хэлбэр, Eng.: tension pneumothorax, өөр өөр эх сурвалжууд дээр хурцадмал эсхүл хүчдэлийн пневмоторакс хэмээн орчуулагдсан байдаг. Амьсгал авах үед гэмтсэн уушгинаас гялтангийн хөндийд агаар хуримтлагдан, ингэхдээ гэмтсэн уушгинд хавхлагат механизм үүсч гялтангийн хөндийд орж буй агаар нь  амьсгал гаргах үед гялтангийн хөндийгөөс эргэн гадагшлах боломжгүй учир тасралтгүй агаар хуримтлагдан богино хугацаанд амьсгалын дутагдалд хүргэн улмаар эмчилгээ яаралтай хийгдээгүй тохиолдолд өвчтөн нас барна. Дэлгэрэнгүй зургийг оношилгоо хэсгээс харна уу!

    Ангилал

    • Байрлал/Анатоми:
      • Хаалттай пневмоторакс: Гадаад орчинтой шууд холбогдсон буюу гаднаас шууд агаар нэвтэрч орох боломжгүй байх, жишээлбэл эмфиземийн хий агуулсан цэврүү (Subpleural blebs, lat.: Bulla)-ний урагдал
      • Нээлттэй пневмоторакс: Гадаад орчний агаартай шууд харьцаатай байх, жишээлбэл цээжний ханын гэмтлийн үед
    • Шалтгаанаар нь:
      • Гэнэт үүссэн пневмоторакс  өөрөөр аяндаа үүссэн пневмоторакс:
        • Анхдагч гэнэт үүссэн пневмоторакс (Primary spontaneous pneumothorax PSP): Гадны ямар нэгэн шалтгаан нөлөөлөл болон уушгины эмгэгийн үеийн шинж тэмдэггүйгээр илэрдэг хэмээн уламжлалт байдлаар тодорхойлсон байдаг. Мөн түүнчлэн уушгины суурь эмгэгүүдтэй ( уушгины архаг бөглөрөлт өвчин гэх мэт) ямар ч холбоогүй байдаг. Харин энэхүү оноштой ихэнхи өвчнүүдэд гялтангийн завсрын цэврүү (ихэвчлэн subpleural blebs) урьдал нөхцөл байдал дээр үүсдэг.
        • Хоёрдогч гэнэт үүссэн пневмоторакс (secondary spontaneous pneumothorax SPP) : Мөн зарим өвчтөнд аяндаа үүсэх пневмоторакс нь илүү ноцтой уушгины эмгэгүүдийн (Холбогч эдийн эмгэгүүд, COPD, астма бронхиал, Birt-Hogg-Dube syndrome, thoracic endometriosis, lymphangioleiomyomatosis) суурин дээр үүсдэг нь илэрхий болсон. Энэ тохиолдолд хоёрдогчоор гэнэт үүссэн пневмоторакс гэж дахин ангилалд хамааруулдаг.
          • Жишээ:
            • COPD-ийн үед уушгины эд макроскопд мэдэгдэхүйц бүтцийн өөрчлөлтөнд орсноор уян хатан чанараа алдаж пневмоторакс үүсэх эрсдэлтэй
            • Уушгины фиброзын суурин дээр үүссэн пневмоторакс 
            • Сүрьеэгийн суурин дээр үүссэн пневмоторакс
      • Гэмтлийн улмаас үүссэн пневмоторакс: Цээжийг хамарсан бүхий л гэмтлийн үед пневмоторакс үүсэх боломжтой.
        • Зүүн талын олон хавирганы хугарал, далны бяцарсан хугарал, дагалдах пневмоторакс
      • Иатроген/ятроген (грек: iatros – эмч, Eng.: iatrogenic) пневмоторакс – эмч, эмнэлэгийн ажилбараар шалтгаалан үүссэн пневмоторакс
        • Жишээ: Зүүн талын V. subclavia-д венийн катетер тавьсны дараа үүссэн хемато-пневмоторакс
    • Дүрс оношлогоонд илрэх байдлаар нь:
      • Уушгины орой хэсгийн пневмоторакс: Зөвхөн уушгины орой хэсэг буюу Apex pulmonis-т (Eng.: apex of the lung, pulmonary apex) пневмоторакс үүссэн байх. Зургийг тодруулбал 
      • Хүрэм хэлбэрийн пневмоторакс: Уушгины бүхий хэсгүүдийг тойрон жижиг хэмжээтэй пневмоторакс үүссэн байх.
      • Голтын жирвэлзэл бүхий пневмоторакс: пневмотораксын үед амьсгалаас шалтгаалан голт хөдлөн харагдах өвөрмөц хэлбэр.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Тархварзүй
    Шалтгаан
    Эмгэг жам
    Эмнэлзүй
    Оношлогоо
    Ялган оношлогоо
    Бусад пневмотораксын хэлбэрүүд
    Эмчилгээ
    Хүндрэл
    Тавилан
    Өвчний код (ICD-10)
    Эх сурвалж

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл