Opens in a new tab
Нэвтрэх
  • Улаан хоолойн хорт хавдар (Esophageal cancer)

    Гастроэнтерологи, Хавдрын өвчнүүд, Цээжний хөндийн мэс засал

    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Улаан хоолойн хучуур эдийн болон булчирхайлаг эсийн замбараагүй ургалтаас үүсэлтэй хорт хавдрыг улаан хоолойн хорт гэнэ. Улаан хоолойн хорт нь дэлхий дахинд хамгийн түгээмэл хорт хавдруудын наймдугаарт ордог бөгөөд голчлон эрэгтэйчүүдэд тохиолддог . Үндсэн хоёр хэлбэр нь улаан хоолойн аденокарцинома ба хавтгай эсийн юм. Барууны орнуудад аденокарцинома нь хамгийн хурдан нэмэгдэж буй гэж тооцогддог бол хавтгай эсийн нь хөгжил багатай орнуудад хамгийн түгээмэл хэвээр байна.

    Улаан хоолойн хорт үүсэхэд хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлс нөлөөлдөг. Аденокарцинома нь ихэвчлэн улаан хоолойн доод гуравны нэгд тохиолддог бөгөөд ходоод-улаан хоолойн сөргөө өвчин болон Барреттын зэрэг өвчнүүдтэй холбоотой үүсч болно. Бусад эрсдэлт хүчин зүйлст тамхидалт, таргалалт зэргүүд ордог.

    Хавтгай эсийн хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйлс нь хорт үүсгэгч бодисууд , нитрозамин агуулсан хоол хүнс ба жимс жимсгэнэ, хүнсний ногоо бага агуулсан хооллолт байдаг. Улаан хоолойн хорт нь эхэн үедээ ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг учраас оношлогдох үедээ аль хэдийн даамжирсан байдаг.

    Хожуу үедээ хүзүүний аденопати, хоолой сөөх, байнгын ханиалгалт болон хоол бололвсруулах дээд замын цус алдалтын шинж тэмдгүүдээр илэрдэг. Эзофагогастродуоденоскопи шинжилгээгээр шууд харах боломжтой бөгөөд мөн гистологийн шинжилгээгээр баталгаажуулахын тулд биопси авах боломжийг олгодог.

    Хэсэг газрын хавдрын үед төгс мэс засал эмчилгээг хийж болох боловч өвчтөнүүдийн 60% орчим нь оношлогдох үедээ аль хэдийн тайрах авах боломжгүй үе шатанд орсон байдаг. Ийм тохиолдолд эмчилгээний сонголтуудад хими эмчилгээ, туяа эмчилгээ, хөнгөвчлөх стент зэргүүд ордог. Улаан хоолойн хорт нь ихэнхдээ хожуу оношлогддог тул тавилан нь ерөнхийдөө муу байдаг.

    • Хүйс: > (3:1)
    • Насны хувьд:
      • Улаан хоолойн аденокарцинома нь ихэвчлэн 50-аас дээш насны хүмүүст тохиолддог.
      • Улаан хоолойн хавтгай эсийн хорт нь ихэвчлэн 60-70 насны хүмүүст тохиолддог.
      • Залуу хүмүүст улаан хоолойн хорт ховор тохиолддог.
    • Тохиолдол: 2020 онд АНУ-д улаан хоолойн хорт хавдрын 18,440 шинэ тохиолдол оношлогдсон
    • Оношлогдох дундаж нас: 60-70 нас
    • Аденокарцинома: АНУ-д улаан хоолойн хорт хавдрын хамгийн түгээмэл төрөл
    • Хавтгай эсийн хорт : дэлхий дахинд түгээмэл тохиолддог улаан хоолойн хорт хавдрын төрөл
    • Хорт хавдрын өвчлөл, нас баралт дэлхий дахинаа төдийгүй Монгол улсад сүүлийн жилүүдэд өсч байгаа ба -ын судалгаагаар 2025 он гэхэд жилд 19.3 сая өвчлөлийн шинэ тохиолдол, 11.4 сая хорт хавдрын шалтгаант нас баралтын тохиолдол бүртгэгдэх тооцоололтой байна.
    • 2012 оны байдлаар улаан хоолойн хорт хавдрын өвчлөлийн 456000 шинэ тохиолдож, зонхилон тохиолдох хавдрын дотор 8-р байранд, хавдрын шалтгаант нас баралтын дотор 6-р байранд орж байна.
    • Улаан хоолойн хорт хавдрын 80 хувь нь буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна.
    • Монгол улсад 2014 оны байдлаар улаан хоолойн хорт хавдрын 380 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт хавдрын дотор 6.3 хувийг эзэлж, зонхилон тохиолдох хавдрын 5-р байранд, хавдрын шалтгаант нас баралтын дотор 4-р байранд орж байна.
    • Монгол оронд 100000 эрэгтэйчүүдэд улаан хоолойн хорт хавдрын 21.7 шинэ тохиолдол, 22.0 нас баралт, 100000 эмэгтэйчүүдэд улаан хоолойн хорт хавдрын 14.0 шинэ тохиолдол, 11.0 нас баралт ноогдож байна.
    Улаан хоолойн аденокарцинома нь АНУ-д илүү түгээмэл тохиолддог.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Шалтгаан

    Эмнэлзүй

    Оношилгоо

    Үе шат

    Эмгэг судлал

    Ялган оношилгоо

    Эмчилгээ

    Хүндрэл

    Тавилан

    Илрүүлэг ба урьдчилан сэргийлэлт

    Өвчний код (ICD-10)

    Түлхүүр ойголтууд

    Эх сурвалж

    Мэдлэг шалгах сорил