Ерөнхий хавдар судлал (General oncology)
Онкологи буюу хавдар судлал нь хавдар () -ыг судалдаг анагаахын шинжлэх ухаан билээ. Энэхүү бүлэгт онкологийн онолын тодорхойлолтууд болон хавдрын үүсэлт, мөн хавдрын оношилгоо, эмчилгээний зарчмын талаарх онкологийн суурь ойлголтуудыг тайлбарласан учир хавдарт өвчнүүдийг судлахын өмнө заавал уншиж танилцахыг санал болгож байна.
Гистологийн шинжилгээ нь онкологийн үндсэн шинжилгээ бөгөөд хавдарын таних тэмдэг (Eng.: Tumor ) буюу гистологийн өөрчлөлт, хорт хавдрын эсийн ялгарлын зэргийг (Grading буюу grading) тодорхойлох боломж бүрддэг. Хавдрын тархалтыг олон улсад стандартчилсан ангиллаар үнэлдэг. Ингэснээр дэлхийн даяар онкологийн судалгааг агуулгын хувьд ойртуулж олон орны судлаачид өөр хоорондоо амархан ойлголцон хурдан мэдээлэл солилцох боломж бүрдэхээс гадна, өвчний прогноз болон эмчилгээг стандартчилах боломжтой болж буй давуу талтай байдаг.
Алсын үсэрхийллийн замыг нийтлэг тохиолдох байдлаар нь уушгинд үсэрхийлэх хөндийн венээр дамжих хэлбэр, элэг рүү үсэрхийлэх үүдэн венээр дамжих хэлбэр хэмээн ялгаж үздэг. Гэвч практикт энэ ангилал нь хязгаарлагдмал учир метастаз биеийн хаана ч үүсэх боломжтойг санах хэрэгтэй. Хавдрыг илрүүлэх шинжилгээний (гистологийн шинжилгээнээс өмнө эсхүл балархай нөхцөлд гистологи заавал хийсэн байх) дараа хавдарт өвчнийг ангилснаар (Ж.нь: TNM-р) эмчилгээг (ихэвчлэн өвчний эрт үе шатанд) эсхүл (ихэвчлэн өвчний хожуу үе шатанд) концепт буюу чиглэлээр явуулах эсэхээ шийдэх боломж бүрдэнэ.
Хавдрыг мэс заслын аргаар авахаас өмнө болон авсны дараа нь хими+туяа(эсхүл аль нэг нь) хийх боломжтой байдаг . Эмчилгээ амжилттай болох магадлал нь өөр хоорондоо маш их ялгаатай байдаг.
- Tumor (lat. tumor = "хавдар"): Үндсэндээ бүх төрлийн эд хэвийн бус/гажиг (abnormal) байдлаар хэмжээгээрээ томрохыг илэрхийлнэ. ≈ хавдах
- Neoplasm/neoplasia (greek: neo = "шинэ", plastein = "хэлбрүүд"): Хүний биеийн эсээс үүсэлтэй хэвийн бус/гажиг эд (tissue) шинээр үүсэх. Энэ нь эсвэл аль нь ч байж болно.
- Хавдрын үнэлгээ/дигнити (Eng.: dignity, lat.: dignus – үнэ цэнэ, үнэлгээ) - Энэхүү ойлголтод хавдрын буюу неоплазийн биологийн бие махбодид үзүүлэх шинж байдал, өөрөөр хэлбэл хэр зэрэг байгааг нь үнэлэх үнэлгээ
- Хавдрыг үнэлгээгээр буюу түүний биологийн шинж төрхөөр нь хортой болон хоргүй хэмээн ангилахаас гадна:
- Завсрын хавдар (Borderline tumor) - Хавдрын үнэлгээг тодорхойлох боломжгүй тухайн хавдар нь ургалт буюу ойр орчимд нэвчиж үсэрхийлдэггүй. Хамгийн элбэг тохиолддог нь (borderline ovarian tumor)
Хавдарын үүсэлт/Карциногенез (Carcinogenesis, oncogenesis, tumorigenesis)
Хавдрын үе шат (Staging)
Хорт хавдрын эсийн ялгарлын зэрэг (Grading)
Метастаз (Хавдрын үсэрхийлэл)
Хавдрын эсрэг (antineoplastic) эмчилгээний зарчим
Эмчилгээний үр дүнг тодорхойлох
Хавдрын бүртгэл
Биеийн үзүүлэлт (ECOG-Score/Karnofsky Performance Status)
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
TNM
Tumor, Node, Metastasis – Хавдар, тунгалгийн зангилаа, үсэрхийлэл
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Инвазив