Маннитол (Mannitol)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- B05BC01
- Фармакологийн ангилал
- B05BC · Осмосын шээс хөөлт үүсгэх уусмал
- Эмчилгээний бүлэг
- B05 · Цус орлуулах ба сэлбэх уусмал
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний хүнд дутагдалтай үед туршилтын тун өгч, хангалттай шээс гарсан тохиолдолд л эмчилгээг үргэлжлүүлнэ.
- Шээс гарахгүй байх эсвэл бөөрний гэмтэл даамжирсан үед хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаанаас шалтгаалан тун өөрчлөх шаардлагагүй.
- Асцит болон шингэний тэнцвэрийг хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Зүрх болон бөөрний нөөц багассан байж болох тул шингэний тэнцвэр, цусны осмоляр чанар, электролит болон шээсний гарцыг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хүн дээрх мэдээлэл хангалтгүй.
- Жирэмсэн үед: Зөвхөн зайлшгүй шаардлагатай үед хэрэглэнэ.
- Хөхүүл үед: Мэдээлэл хангалтгүй.
- Хөхүүл үед: Зайлшгүй шаардлагатай үед үр ашиг, эрсдэлийг үнэлнэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Нефроз хамшинж (Nephrotic syndrome)
Бөөрний түүдгэнцрийн өвчнүүд нь шээсний шинжилгээ, эмнэлзүйд Нефроз ба Нефритик гэсэн 2 хамшинжийг үүсгэдэг.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.