Ципро-Денк 750мг (Cipro-Denk 750mg)
Хэрэглэх заалт
- Амьсгалын замын эмгэгүүд: Грам сөрөг нянгаар үүсгэгдсэн уушгины хатгалгаа (ципрофлоксацин нь пневмококкоор үүсгэгдсэн үрэвслийн үед 1-р эгнээний сонголт бус)
- Шээс дамжуулах замын үрэвсэлт өвчний үед (шээс дамжуулах замын цочмог үрэвсэлт өвчний үед (цистит))
- Бөөр, шээс дамжуулах дээд замын үрэвсэлт өвчний үед (пиелонефрит)
- Бэлгийн замын өвөрмөц ба өвөрмөц бус үрэвсэлт өвчний үед ( гоноррей) Түрүү булчирхайн үрэвслийн үед
- Ходоод гэдэсний замын үрэвсэлт өвчний үед (гастроэнтерит)
- Арьс ба зөөлөн эдийн эмгэгийн үед
- Яс, үе холбоосны эмгэгийн үед
- Харин цусан үжил (септицеми), хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэлт өвчин (перитонит) зэргийн үед бусад антибиотикуудтай хавсруулан хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ципрофлоксацин болон бусад хинолины бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг, жирэмсэн болон хөхүүл эх, 5-с доош насны хүүхдүүдэд
- Жирэмсэн ба хөхүүл үед анхаарах зүйлс: Урагт нөлөөлж болзошгүй тул жирэмсэн үедээ ципрофлоксацин хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн хөхний сүүгээр дамждаг тул хэрэглэхийг хориглоно.