Дэд гарчиг
Ципроксин (Ciproxin)
Umedica Laboratories PVT Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Олон улсын нэршил
- Ципрофлоксацин (Ciprofloxacin)
Тун ба савлагаа
500 мг · 100 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 160 төг
- ЭМД хөнгөлөлт
- 80 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 80 төг
Ципроксин нь Грамм эерэг болон Грамм сөрөг нян, мөн түүнчлэн 2 болон түүнээс олон нянгийн хавсарсан ихэнх халдварын эсрэг эмчилгээнд өргөн хэрэглэгдэнэ. Түүний зэрэгцээ олон эмэнд дассан нянгийн халдварт ч хэрэглэнэ. Ципроксиныг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Амьсгалын замын халдвар: уушигны хатгалгаа, бронхопневмони, плеврит, эмпием, уушигны буглаа, халдварлагдсан бронхэзтаз, архаг бронхитын хөдлөл болон цистозот фиброзтой өвчтөний уушигны халдварууд г.м.
- Шээс дамжуулах замын халдвар: цочмог болон архаг пиелонефрит, простатит, цистит, эпидидимит болон дахилтат болон хүндрэлт шээс ялгаруулах замын архаг халдварууд г.м.
- Чих хамар хоолойн халдвар: дунд чихний үрэвсэл, , мастоидит.
- Заг хүйтэн: шээсний сүв, шулуун гэдэс болон залгиурын гонококкын халдварууд(хэдийгээр тэсвэртэй гонококкоор үүсгэгдсэн байлаа ч гэсэн)
- Арьс, зөөлөн эдийн халдвар: халдварлагдсан шарх, шархлаа, буглаа, целлюлит, гадна чихний үрэвсэл, халдварлагдсан түлэгдэлт г.м.
- Ходоод гэдэсний замын халдвар: гэдэсний үрэвсэлт халууралт, халдварт суулгалт г.м.
- Хэвлийн дотоод халдвар: перитонит, хэвлийн хөндийн буглаа, холангит, холецистит г.м.
- Эмэгтэйчүүдийн халдвар: сальфингит, эндометрит, бага аарцгийн үрэвсэлт өвчнүүд г.м.
- Яс болон үе мөчний халдвар: цочмог болон архаг остеомиелит, нянгийн үрэвсэлт артрит г.м.
- Хүнд хэлбэрийн системийн халдварууд: септицеми, бактереми болон дархлал доройтсон өвчтөний халдвар г.м.
- Ципрофлоксацин болон флюрохинолоны уламжлалын аль нэгэн эмэнд хэт мэдрэгшсэн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй. Ципрофлоксацин нь залуу амьтны ачаалал ихтэй үед артропати үүсгэж байсан. Энэ өөрчлөлт хүнд хамаатай эсэх нь тодорхойгүй ч хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхийг зөвлөхгүй байх нь зүйтэй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.