Кларитрон (Clarithron)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд замын халдвар (тонзиллофарингит, цочмог синусит), амьсгалын доод замын халдвар (цочмог бронхит, архаг бронхитын сэдрэл, эмнэлгээс гадуур туссан уушгины хатгалгаа, тодорхой бус хэв шинжит уушгины хатгалгаа), дунд чихний халдвар, арьс, зөөлөн эдийн халдвар, үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн түүнчлэн ДОХ-той өвчтөнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний Н.pylori нянгийн эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.