Кларотадин (Clarotadin)
- A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Харшлын шалтгаант хамрын салст бүрхүүлийн үрэвсэл (улирлын болон байнгын), нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, ургамлын тоосны харшил, чонон хөрвөс (архаг хэлбэрийн шалтгаан тодорхойгүй г.м), судас мэдрэлийн хаван, загатнаат дерматоз, харшил төст урвал, гистамин чөлөөлөгдөлтийг сэдээх, шавьжинд хазуулсанаас үүссэн харшлын урвал зэрэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Харшилтай, хөхүүл эх, хүүхдийн биеийн жин 30кг-аас бага, лактоз, лактоза-ын дутагдал, глюкоз-галактозын шимэгдэлт дутагдлын хам шинжтэй эмчлүүлэгч зэрэгт хэрэглэхгүй.