Элэгний хорт хавдар (Hepatocellular carcinoma)
Элэгний эсийн карцином нь насанд хүрэгчдэд хамгийн түгээмэл тохиолдох элэгний анхдагч хорт хавдар бөгөөд дэлхий даяар хорт хавдраас үүдэлтэй нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Энэ нь ихэвчлэн элэгний суурь өвчтэй хүмүүст тохиолддог.
Элэгний эсийн карцином нь эрт үедээ ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг бөгөөд өвчтөнүүдэд ихэнхдээ элэгний суурь өвчний шинж тэмдгүүд илэрдэг . Хожуу үе шатанд хэвлийгээр өвдөх, биеийн жин буурах, хоолны дуршилгүй болох зэрэг өвөрмөц бус шинж тэмдгүүд илэрдэг.
Элэгний эсийн карцином үүсэх эрсдэлтэй хүмүүст цусны сийвэнгийн -ийн түвшин ба хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээг тогтмол хийхийг зөвлөдөг. Хэрэв эрт илрүүлгээр элэгний эсийн карцином сэжиглэгдвэл оношийг багажийн шинжилгээ, шаардлагатай бол элэгний биопси хийх замаар баталгаажуулна.
Эмчилгээ нь хавдрын хэмжээ, өвчтөний биеийн байдал, элэгний үйл ажиллагааны алдагдал зэргээс хамаардаг. Эмчилгээний сонголтуудад хавдрыг тайрах, элэг шилжүүлэн суулгах, түлэх эмчилгээ, өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээ зэргүүд орно. Хожуу үе шатанд орсон хавдартай өвчтөнүүдэд хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээ эсвэл системийн хими эмчилгээ хийдэг. Элэгний эсийн карцином нь ихэвчлэн элэгний суурь өвчтэй хүмүүст тохиолддог тул тавилан нь ерөнхийдөө муу байдаг.
- Дэлхий дахинд түгээмэл тохиолддог хорт хавдруудын тавдугаарт ордог
- Насанд хүрэгчдэд тохиолдох элэгний хамгийн түгээмэл анхдагч хорт хавдар.
- Зүүн өмнөд Ази, Африкт өвчлөл хамгийн өндөр байдаг
- АНУ-д өвчний оргил үе: 70-75 нас
- Африк, Азид өвчний оргил үе: 30-40 нас
- Хүйсийн хувьд: ♂ > ♀
- Хорт хавдрын өвчлөл, нас баралт дэлхий дахинд төдийгүй Монгол оронд сүүлийн жилүүдэд өсөж байгаа бай -ийн судалгаагаар 2025 он гэхэд 19.3 сая өвчлөлийн шинэ тохиолдол, хорт хавдрын шалтгаант нас баралтын 11.4 сая тохиолдол бүртгэгдэх тооцоололтой байна.
- Монгол улсад элэгний хорт хавдар хамгийн өндөр тархалттай хавдар бөгөөд нийт хавдрын өвчлөлийн 38%, хавдрын нас баралтын 40%-ийг эзэлж байна.
- Монгол орны 100000 эрэгтэйчүүдэд 108 элэгний хорт хавдрын шинэ тохиолдол, 87 нас баралт, 100000 эмэгтэйчүүдэд 78.6 элэгний хорт хавдрын шинэ тохиолдол, 54 нас баралтын тохиолдол тус тус оногдож байна.
- ДЭМБ-ын судалгаагаар 2025 он гэхэд элэгний хорт хавдрын 2451 шинэ тохиолдол, 2179 нас баралт бүртгэгдэх тооцоололтой байна.
Зураг 1. 2019 оны байдлаар 100,000 хүн амд ногдох архины хамааралтай элэгний хорт хавдрын нас баралтын стандартчилсан түвшин
- C22.0Элэгний эсийн карциномLiver cell carcinoma
- C22.1Элгэн дэх цөсний сувгийн карциномIntrahepatic bile duct carcinoma
- C22.2ХепатобластомHepatoblastoma
- C22.3Элэгний ангиосаркомAngiosarcoma of liver
- C22.4Элэгний бусад саркомOther sarcomas of liver
- C22.7Элэгний бусад тодорхой карциномOther specified carcinomas of liver
- C22.9Элэгний өмөн, байршил тодорхойгүйLiver, unspecified
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Үе шат
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эрт илрүүлэг
Урьдчилан сэргийлэлт
Мэдлэг шалгах сорил
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.