Дэд гарчиг
Котримоксазол (Cotrimoxazole)
North China Pharmaceutical Group Formulation Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- A, B, C, D
- Олон улсын нэршил
- Триметоприм + Сульфаметоксазол (Trimethoprim + Sulfamethoxazole)
Тун ба савлагаа
80 мг + 400 мг
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 100 төг
- ЭМД хөнгөлөлт
- 30 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 70 төг
- Амьсгалын дээд болон доод замын халдварууд, тухайлбал цочмог ба архаг бронхит, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл, уушгины хатгалгаа.
- Шээсний сүвний үрэвсэл болон давсагны цочмог ба архаг үрэвсэл болон түрүү булчирхайн үрэвсэл г.м.
- Нарийн гэдэсний үрэвсэл, хижигийн болон иж хижигийн халууралт, хижигийн нян тээгч, цусан суулга ба холер.
- Заг хүйтэн, хатиг, хатигшил болон буглаа г.м.
- Сульфонамид буюу хэт мэдрэгшсэн болон порфиритэй өвчтөнд хэрэглэхгүй. Түүнийг элэгний эмгэгээр өвчилж байсан болон бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй. Ко-тримоксазолыг жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхгүй. Мөн түүнийг дутуу нярай болон нярай мөн түүнчлэн жирэмсний эхний гурван сард хэрэглэхгүй.
- Витамин В12 болон дутмагшилтай, цус багадалттай өвчтөнд хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Эм
Триметоприм (Trimethoprim)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Триметоприм ба түүний уламжлал
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Витаминууд (Vitamins)
Витаминууд нь хүний биеийн бодисын солилцооны хэвийн тэнцвэртэй байдлыг хангахад оролцдог олон төрлийн органик бодисууд бүхий том бүлэг.
Эм
Фолийн хүчил (Folic acid)
Цус багадалтын эсрэг эм › Фолийн хүчил ба түүний уламжлал
Цус багадалт (Anemia)
Цусны эргэлтэнд байх эритроцитын үнэмлэхүй тоо буурах. Шалтгаанаас нь хамааруулан янз бүрээр ангилдаг.