Кубе-500 (Cube-500)
- A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Ципрофлоксациныг түүнд мэдрэг бактерийн омгуудаар үүсгэгдсэн шээсний замын халдварууд, эмэгтэй хүний цочмог хүндрэлгүй цистит, бактерийн гаралтай архаг простатит, амьсгалын доод замын халдварууд, арьс ба арьсан бүтэцэт эдийн халдварууд, яс болон үе мөчний халдварууд, халдварт суулгалт, хижигийн халууралтын (гэдэсний халууралт) эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ципрофлоксациныг ципрофлоксацин болон хинолоны бүлгийн эмийн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
- Ципрофлоксациныг жирэмсэн буюу хөхүүл эх болон амьтанд хийгдсэн судалгаанд тулгуурлан аюулгүй эсэх нь баталгаагүй быүлэг өвчтөнүүдэд хэрэглэхгүй ба ер нь энэхүү эм нь ураг болон нярай үед үений мөгөөрсийг гэмтээх боломжтой байдаг болно.