Дэд гарчиг
Далацин Ц (Dalacin C)
Fareva Amboise
- Эмийн хэлбэр
- Капсул
- Олон улсын нэршил
- Клиндамицин (Clindamycin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Streptococcus spp., Staphylococcus spp., Pneumococcus spp зэрэг грам эерэг агаартан бактерийн омог эсвэл агааргүйтэн бактери, түүнчлэн Chlamydia trachomatis-ын серовар зэрэг клиндамицинд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн халдварт-үрэвсэлт өвчин:
- Амьсгалын дээд замын халдвар, ялангуяа тонзиллит, фарингит,
- Дунд чихний үрэвсэл, скарлатин
- Амьсгалын доод замын халдвар, ялангуяа бронхит, уушгины үрэвсэл, плеврийн эмпием, уушгины буглаа
- Арьс ба зөөлөн эдийн халдварт өвчин, ялангуяа батга, батгашил, арьсан доорх өөхөн эдийн халдвар, импетиго, буглаа, халдварлагдсан шарх, уг бэлдмэлд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн өвөрмөц халдварт эмгэг (ёлом ба паронихи).
- Яс ба үений халдварт өвчин, ялангуяа: остеомиелит, үжилт артрит
- Эмэгтэйчүүдийн халдварт өвчин: эндометрит, арьсан доорх өөхөн эдийн халдвар, үтрээ орчмын эдийн халдвар, өндгөвч ба фаллопиевын гуурсны буглаа, сальпингит ( үрэвсэл), бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчин зэргийг оруулаад – грам сөрөг агаартан бичил биетэнд идэвхтэй үйлчилдэг бактерийн эсрэг эмтэй (жишээ нь ) хамт
- Chlamydia trachomatis-аар үүсгэгдсэн умайн хүзүүний халдварт өвчний дан эмчилгээ
- Хэвлийн хөндийн халдварт өвчин, ялангуяа хэвлийн гялтангийн үрэвсэл ба хэвлийн хөндийн буглаа (грам сөрөг агаартан бактерийн эсрэг үйлчилдэг бактерийн эсрэг бусад бэлдмэлтэй хамт)
- Үжил ба эндокардит
- Амны хөндийн халдвар: шүдний холбоосын буглаа, шүдний холбоосын үрэвсэл
- ДОХ-тэй өвчтөний токсоплазмозын энцефалит (стандарт эмчилгээ зохимжгүй өвчтөнд пириметаминтай хамт)
- ДОХ-тэй өвчтөний пневмоцистын уушгины үрэвсэл (стандарт эмчилгээ зохимжгүй эсвэл стандарт эмчилгээнд тэсвэртэй өвчтөнд хамт)
- Хумхаа, ялангуяа олон эмэнд тэсвэртэй Plasmodium falciparum-аар үүсгэгдсэн, дангаар нь болон эсвэл хамт
- Пенициллинд хэт мэдрэг өвчтөнд эндокардитаас сэргийлэх зорилгоор
- ЦЭЭРЛЭЛТ
- Клиндамицин, линкомицинд эсвэл бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Клиндамицин, линкомицинд эсвэл бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Умайн гуурс
Өндгөвч болон умайг холбодог хоолой хэлбэрийн бүтэц. Өөр нэршил: умайн гуурсан хоолой, үр дамжуулах хоолой, фаллопийн хоолой. Lat.: Tuba uterina, Eng.: fallopian tube, uterine tube
Эм
Гентамицин (Gentamicin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Бусад аминогликозид
Эндокардит (Endocarditis)
Зүрхний дотоод давхарга болох эндокард болон зүрхний хавхлага халдварт өртсөн эсвэл зүрхний хавхлага дээр фибрин, тромбоцит зэрэг хуримтлагдсаны улмаас үрэвсэх өвчин юм.
Дархлалын Олдмол Хомсдол/ДОХ/ (AIDS)
ХДХВ-ийн ачаалал нэмэгдэх тусам дархлааны үйл ажиллагаа унадаг. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс оппортунист халдвар авах эрсдэл нэмэгдэж, зарим төрлийн хавдарт өртөмтгий болдог. Энэ нөхцөл байдал нь ихэвчлэн CD4 эсийн тоо 200 эс/мкл-с бага буюу Дархлалын Олдмол Хомсдолын үед тохиолддог. Үүнийг ДОХ-г тодорхойлох нөхцөл байдал хэмээн нэрлэдэг.