Дэд гарчиг
Эфизол (Efizol)
Balkanpharma-Razgrad AD
- Эмийн хэлбэр
- Хүлхмэл шахмал
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
0.25 мг + 30 мг · 20 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ.
- Амны хөндий ба хамар залгиурын хөнгөн хэлбэрийн үрэвсэлт эмгэгийн хэсэг газрын үжилгүйжүүлэх эмчилгээнд (улайлтат, шархлаат, хатууралт гингивит (буйлны үрэвсэл), амны хөндийн өнгөц шархлаат үрэвсэл, мөөгөнцрийн халдвар, залгиурын үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, хэлний үрэвсэл)
- Амны хөндий ба хоолойн мэс ажилбарын өмнө болон дараа халдвараас урьдчилан сэргийлэх
- Ам ба залгиурын илүү хүнд явцтай халдварын хавсарсан эмчилгээнд антибиотик болон сульфонамидын бэлдмэлтэй хамт хэрэглэнэ.
- 5-7 хоногийн дараа таны биеийн байдал сайжрахгүй буюу эсвэл дордвол эмчид хандана.
- Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө зайлшгүй мэдэх мэдээлэл
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө
Фармакодинамик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.