Дэд гарчиг
Экоклав (Ekoklav)
AVVA-RUS JSC
- Эмийн хэлбэр
- Ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
250 мг + 62.5 мг / 5 мл - 100 мл · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- ба клавуланы хүчлийн хослолыг, түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах байрлалтай бактерийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
- Амьсгалын дээд замын халдварууд (Streptococcus pneumoniae, Haemophilus influenza*, Moraxella catarrhalis* ба Streptococcus pyogenes-аар үүсгэгдсэн ЧХХ халдварт үрэвсэл, тухайлбал: гүйлсэн булчирхайн дахилтат үрэвсэл (тонзиллит), хамрын дайвар хөндийн үрэвсэл (), дунд чихний үрэвсэл ()
- Streptococcus pneumonia, Haemophilus influenza*, Moraxella catarrhalis* зэргээр үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар. Тухайлбал,архаг бронхитийн сэдрэл, дэлбэнгийн хатгаа ба ба бронхопневмони
- Enterobacteriaceae* (ихэвчлэн Escherichia coli*), Staphylococcus saprophyticus ба Enterococcus-аар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдвар, тухайлбал давсаг, шээлгүүрийн үрэвсэл, пиелонефрит, эм бэлэг эрхтний халдварт үрэвсэл мөн Neisseria gonorrhoeae*-оор үүсгэгдсэн заг хүйтэн өвчинд
- Bacteroides*-ын төрлийн Staphylococcus aureus*, Streptococcus pyogenes бактериудаар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн халдвар
- Голчлон Staphylococcus aureus* -аар үүсгэгддэг яс ба үений халдварт үрэвсэл, тухайлбал удаан хугацааны эмчилгээ шаардагдах остеомиелит зэрэг өвчнүүдэд хэрэглэнэ.
- Дээр дурьдагдсан бичил биетний зарим төлөөлөгчид бета-лактамазаг ялгаруулдаг учраас амоксициллинд тэсвэртэй болсон байдаг. («Фармакологийн үйлдэл»хэсгээс үзнэ үү).
- Амоксициллин нь Экоклав® бэлдмэлийн үндсэн үйлчлэгч бодис учраас амоксициллинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварыг Экоклав® бэлдмэлээр эмчлэх боломжтой.
- Экоклав® бэлдмэлийг түүнд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн холимог халдварын үед, мөн бета-лактамаза ялгаруулах чадвартай бичил биетний эсрэг эмчилгээнд хэрэглэх боломжтой.
- Амоксициллин ба клавуланы хүчлийн хослолд нянгийн мэдрэг байх эсэх нь тухайн нутаг орны онцлог ба цаг улиралаас хамааран харилцан адилгүй байж болно. Тиймээс боломжтой бол тухайн орон нутагт уг эмийн бэлдмэлд хэр зэрэг мэдрэг чанартай байгааг судлан тогтоож, өгөгдлийг мэдээлж байх нь чухал байдаг. Шаардлагатай тохиолдолд микробиологийн сорьц авч бактериологийн шинжилгээ хийж байх хэрэгтэй.
- Амоксациллинд болон клавуланы хүчилд, мөн энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг хүмүүс; өмнө нь бета-лактамын антибиотик (жишээ нь, пенициллин ба цефалоспорины бүлгийн эм) хэрэглээд харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
- Урьд нь ийм хослол бүхий эм хэрэглээд элэгний үйл ажиллагаа нь доголдож, шарлаж байсан хүмүүс
- Шээсэнд нь кетон илэрч байгаа (фенилкетонури) хүн хэрэглэхийг тус тус хориглоно.
- Болгоомжтой хэрэглэх заалт
- Экоклав® бэлдмэлийг элэгний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэвэл зохино.
Гаж нөлөө
Фармакодинамик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм
Амоксициллин (Amoxicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин
Томуу (Influenza)
Хүйтний улиралд хүн амын дунд эргэлтэд орж өвчлүүлдэг вирусийн гаралтай халдварт өвчин бол томуу юм. Томууг томуугийн A, B, C гэсэн гурван хүрээний вирусууд үүсгэдэг. Томуугийн А хүрээний вирусууд янз бүр тийм ч учраас тэдгээрийг гемагглютинин (H) ба нейраминидаза (N) гэдэг хоёр төрлийн гадаргуугийн эсрэгтөрөгч дээр үндэслэн ангилдаг. Томууг үүсгэдэг вирусууд удамзүйн хувьд тогтворгүй буюу …
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Ринит
Хамрын салст бүрхүүлийн үрэвслийг ринит гэнэ; үрэвсэл хамрын дайвар хөндий рүү даамжирвал риносинусит гэж нэрлэнэ.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Ерөнхий эм судлал (General Pharmacology)
Эмийн үйлдэл нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийн дотор фармакокинетик болон фармакодинамик нь гол үүрэгтэй. Фармакокинетик нь эмийн бодис бие махбодод хэрхэн шимэгдэж, тархаж, хувирч, ялгардаг процессыг судалдаг бол, фармакодинамик нь тухайн эмийн биологийн үйлдэл, үйлдлийн бай, механизмийг тайлбарладаг. Эмийн бэлдмэлүүд метаболизмын үед ферментийн (Цитохром-P450-систем) идэвхжилд нөлөөлж, харилцан үйлчлэлийн янз бүрийн хэлбэрүүдийг үзүүлдэг. Эмнэлзүйн …
Анагаах ухааны микробиологи (Medical microbiology)
Микробиологийн шинжлэх ухаан нь хүний нүдэнд үл үзэгдэх бичил биетнүүдийг судалдаг бөгөөд дотроо олон салбар болон салдгийн нэг нь анагаах ухааны бичил амь судлал юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.