Дэд гарчиг
Энтерол (Enterol)
Biocodex
- Эмийн хэлбэр
- Зөөлөн капсул
- Олон улсын нэршил
- Сахаромицес буларди (Saccharomyces boulardii)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
250 мг · 10 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Хүүхэд болон насанд хүрэгсдэд бактерийн гаралтай архаг болон хурц явцтай суулгалт
- Вирусийн гаралтай хурц суулгалт
- Антибиотик шалтгаалсан суулгалтын үед урьдчилан сэргийлэлт
- Clostridium difficile (бүдүүн гэдэсний салст бүрхүүл гэмтээгч)-аар үүсгэгдэх өвчний урьдчилан сэргийлэх эмчилгээ
- Гэдэсний дисбактериоз
- Бүдүүн гэдэс цочролын хам шинж
- Гуурсаар удаан хугацаагаар хооллож байгаа өвчтөнд үүсэх суулгалтын үед хэрэглэнэ.
- Эмчилгээний үргэлжлэх хугацаа:
- Хурц суулгалтын эмчилгээнд: 3-5 өдөр
- Дисбактериоз, архаг суулгалт, бүдүүн гэдэс цочролын хам шинжийн эмчилгээнд: 10-14 өдөр
- Антибиотик хамааралт суулгалт болон бүдүүн гэдэсний псевдомембрант үрэвслийн урьдчилан сэргийлэлт болон эмчилгээнд: антибиотик эмчилгээ эхэлсэн эхний өдөрөөс Энтерол ®250-ыг өдөрт 2 удаа 2 капсулаар антибиотиктай хавсран хэрэглэх нь тохиромжтой.
- Бэлдмэлийг нэг аяга усаар даруулж ууна. Хэт халуун, хэт хүйтэн хоол болон бусад шингэнтэй хамт хэрэглэж болохгүй.
- Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг, харшилтай үед хэрэглэхгүй. Мөн төвийн венийн судсанд катетертай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
- Хадгалах хугацаа:
- 3 жил
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Гэдэс цочролын хам шинж (Irritable bowel syndrome)
Энэ эмгэгийн үндсэн шалтгаан нь ходоод гэдэсний хөдөлгөөн, дотоод эрхтнүүдийн хэт мэдрэгшил, ходоод гэдэсний нэвчимтгий байдал өөрчлөгдсөнөөс үүсдэг гэж үздэг. Өвчтөнүүдэд өтгөний давтамж, хэлбэр эсвэл харагдах байдлын өөрчлөлттэй холбоотойгоор хэвлийн байнгын өвдөлт илэрдэг. Гэдэс цочролын хам шинж нь Ромын IV шалгуурт суурилсан эмнэлзүйн онош бөгөөд бусад оношуудыг үгүйсгэдэг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.