ЭСТА 20мг (ESTA 20mg)
Хэрэглэх заалт
Эзомепразол бэлдмэлийг насанд хүрэгчдэд доорх эмгэгийн үед хэрэглэнэ. Үүнд:
- Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин
- улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ
- дахилтаас сэргийлэх зорилгоор улаан хоолойн үрэвслийн эдгэрэлтийн дараах удаан хугацааны барих эмчилгээ
- ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдэгийн эмчилгээ
- Helicobacter pylori-г устгах зорилгоор антибиотик эмчилгээний тохирсон дэглэмтэй хамт хэрэглэнэ.
- Helicobacter pylori-ийн шалтгаант 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ
- Helicobacter pylori –ийн шалтгаант шархлааны дахилтаас сэргийлэх
Стероид бус үрэвслийн эсрэг эмийн удаан хугацааны эмчилгээ шаардлагатай өвчтөнүүд. Үүнд:
- стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоодны шархны эдгэрэл
- эрсдэл бүлгийн өвчтөнүүдэд стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаанаас сэргийлэх
- Идэгдмэл шархлаанаас дахилтат цус алдалтаас сэргийлэх зорилгоор судсанд тарьж хэрэглэсний дараах удаан хугацааны эмчилгээ
- Золлингер Элисоны хам шинжийн эмчилгээ
Эзомепразол бэлдмэлийг 12-с дээш насны хүүхэд, өсвөр үеийхэнд доорх заалтаар хэрэглэнэ. Үүнд:
- Ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин
- улаан хоолойн сөөргөөт үрэвслийн эмчилгээ
- дахилтаас сэргийлэх зорилгоор улаан хоолойн үрэвслийн эдгэрэлтийн дараах удаан хугацааны барих эмчилгээ
- ходоод улаан хоолойн сөөргөөт өвчний шинж тэмдэгийн эмчилгээ
- Helicobacter pylori-г устгах зорилгоор антибиотик эмчилгээний тохирсон дэглэмтэй хамт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь идэвхт болон бусад бодис, халагдсан бензимидазолд хэт мэдрэг хүмүүс.
- Эзомепразолыг нэлфинавир бэлдмэлтэй зэрэг хэрэглэхгүй.