Дэд гарчиг
Фагести (Phagesti)
Biochimpharm JSC
- Эмийн хэлбэр
- Шингэн
- Олон улсын нэршил
- Шингэн интести-бактериофаг (Liquid intestinal bacteriophage)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
20 мл · №4
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Дээр дурдагдсан бичил организмууд болон тэдний хослолоос үүдсэн ходоод гэдэсний өвчнийг анагаах, түүнээс урьдчилан сэргийлэх зориулалтаар Фагестиг хэрэглэнэ. Дараах өвчнүүдийн үед уг бэлдмэлийг ашиглана: шигеллез, сальмонеллез, гэдэсний хижиг, эсэргэнэт балнад, дизбактериоз, энтероколит, бүдүүн гэдэсний халдварт үрэвсэл, хоол боловсруулах эрхтний хямрал (диспепсия), насны бүх ангилал, өндөр эрсдэлтэй бүлгийн өвчтөнд хэрэглэнэ.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.