Дэд гарчиг
Флексид (Fleksid)
Lek Pharmaceuticals d.d,
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Левофлоксацин (Levofloxacin)
Тун ба савлагаа
500 мг · 10 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 1,940 төг
- ЭМД хөнгөлөлт
- 582 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 1,358 төг
Левофлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн насанд хүрэгсдийн хөнгөн болон дунд зэргийн явцтай халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Цочмог явцтай бактерийн гаралтай дайвар хөндийн үрэвсэл (амьсгалын замын халдварын эмчилгээний үндэсний болон тухайн хэсгийн удирдамжийн дагуу оношлогдсон, бактерийн эсрэг эхний эмчилгээнд нийтлэг зөвлөдөг бэлдмэл үр дүнгүй буюу тохиромжгүй үед)
- Архаг явцтай бронхитын сэдрэл (амьсгалын замын халдварын эмчилгээний үндэсний болон тухайн хэсгийн удирдамжийн дагуу оношлогдсон, бактерийн эсрэг эхний эмчилгээнд нийтлэг зөвлөдөг бэлдмэл үр дүнгүй буюу тохиромжгүй үед)
- Эмнэлгийн бус уушгины үрэвсэл (эхний эмчилгээнд нийтлэг зөвлөдөг бактерийн эсрэг бэлдмэл үр дүнгүй буюу тохиромжгүй үед)
- Бөөр шээсний замын хүндрэлгүй халдвар
- Бөөр шээсний замын хүндэрсэн халдвар: пиелонефритийг оруулаад.
- Архаг явцтай бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл.
- Арьс ба арьсан доорх эдийн халдвар
- Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө фторхинолины уламжлалын бэлдмэлийг хэрэглэх тухайн хэсгийн удирдамжийг анхаарах шаардлагатай.
- Левофлоксацин, хинолины уламжлалын бусад бэлдмэл, бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэг хүмүүс, эпилепси, фторхинолины уламжлалын бэлдмэл хэрэглэсний улмаас үүссэн шөрмөсний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөн, хүүхэд болон өсвөр насныхан (18 нас хүртэл), жирэмсэн үе, хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.