Дэд гарчиг
Флемоклав солутаб (Flemoclav Solutab)
Astellas Pharma Europe B.V.
- Эмийн хэлбэр
- Уусдаг шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
Тун ба савлагаа
500 мг / 125 мг · 20 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 1,780 төг
- ЭМД хөнгөлөлт
- 534 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 1,246 төг
Флемоклав Солютабыг бэлдмэлд мэдрэг бичилбиетнээр үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын дээд зам, чих хамар хоолойн халдвар (дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл)
- Амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн архаг үрэвсэл, түүний хурцдал, эмнэлгийн бус шалтгаант уушгины үрэвсэл)
- Арьс ба зөөлөн эдийн халдвар
- Бөөр, шээс бэлгийн доод замын халдвар
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
- , клавуланы хүчил ба бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Бета-лактамын цагирагт бүтэцтэй бусад антибиотикт (пенициллин, цефалоспорин) хэт мэдрэг хүмүүс
- Амоксициллин/клавуланы хүчил хэрэглэх үед шарлах буюу элэгний үйл ажиллагаа нь өөрчлөгдөж байсан хүмүүс
- Халдварт мононуклеоз, лимфолейкозтой өвчтөнд тууралт илрэх эрсдэл нэмэгддэг учир амоксициллин/клавуланы хүчлийг ийм өвчтэй хүмүүст хэрэглэхгүй.
Хүнд явцтай элэгний дутагдал, хоол боловсруулах замын эмгэг (ялангуяа пенициллин хэрэглэснээс үүссэн бүдүүн гэдэсний үрэвсэл), бөөрний архаг дутагдал зэрэгт болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Эм
Амоксициллин (Amoxicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Халдварт мононуклеоз (Infectious mononucleosis)
Халдварт мононуклеоз нь Герпесийн төрлийн вирус болох Эпштейн-Барр вирусээр үүсгэгдэх өвчин ба насанд хүрэгчдэд эмнэлзүйн гурвалсан шинжээр (symptom triad) илрэх онцлогтой.
Бөөрний архаг өвчин/дутагдал (Chronic kidney disease)
Бөөрний эдийн гэмтэл болон түүдгэнцрийн шүүлтийн хурд буурах шинж тэмдэг 3 сараас дээш хугацаагаар илэрсэн тохиолдолд бөөрний архаг өвчин гэнэ.