Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчин (GERD)
Хүнд ходоод, улаан хоолойн тодорхой хэмжээний физиологийн сөөргөө байдаг. Физиологийн сөөргөө нь ихэвчлэн хоол идсэний дараа тохиолддог, богино хугацаанд үргэлжилдэг, шинж тэмдэггүй байдаг бөгөөд унтах үед ховор тохиолддог. Харин эмгэг сөөргөө нь ихэвчлэн шөнийн цагаар тохиолддог бөгөөд эмнэлзүйд тодорхой шинжүүд илэрдэг, цаашлаад салст бүрхэвчийг гэмтээдэг.
Сэдэвтэй холбоотой Podcast
Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин (GERD) гэдэг нь ходоодны агууламж улаан хоолой руу сөргөн орж, зовуурь үүсгэх, хүндрэх эмгэг юм. Ходоод-улаан хоолойн сөргөө өвчин гэсэн нэр томьёонд улаан хоолойн сөөргөө болон түүний хүндрэлүүдийг хамруулан ойлгох ба улаан хоолойн үрэвсэл үүсээгүй байж болно.
Тархвар зүй
Ангилал
Шалтгаан, эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.