Фурадонин СР (Furadonin SR)
- A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Нитрофурантойн нь ихэвчлэн бөөр шээсний замын халдвараас урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд хэрэглэнэ.
- Тэсвэржсэн Escherichia coli, Enterococci, staphylococcus aureus, staphylococcus saprophyticus болон klebsiella болон Enterobacter-уудыг үүсгэгчүүдэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Анури, олигоури, архаг болон цочмог бөөрний дутагдалтай үед хэрэглэхгүй.
- 38-42 долоо хоногтой жирэмсэн эхэд хэрэглэхгүй бөгөөд төрөлтийн явцад хэрэглэхгүй заалттай.
- Нитрофурантойнд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.