Дэд гарчиг
Габенил (Gabenil)
Remedica Ltd
- Эмийн хэлбэр
- Капсул
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Габапентин (Gabapentin)
Тун ба савлагаа
300 мг · 50 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 450 төг
- ЭМД хөнгөлөлт
- 315 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 135 төг
- Габенилын идэвхтэй нэгдэл габапентин нь эпилепсийн эсрэг бэлдмэлийн бүлгийн эм юм.
- Габенилыг эпилепсийн эмчилгээ, захын мэдрэлийн өвдөлтийн эмчилгээнд хэрэглэнэ. Габенилыг 6-с дээш насны хүүхэд, насанд хүрэгчидэд хоёрдогч болон хэсэгчилсэн таталдааны нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ. Габенилыг мөн 12-с дээш насны хүүхэд, насанд хүрэгчдэд хоёрдогч болон хэсэгчилсэн таталдааны эсрэг эмчилгээнд дангаар хэрэглэнэ.
Дараах тохиолдолд Габенил хэрэглэхгүй
- Хэрэв та габапентин түүний найрлага дах бодист хэт мэдрэг бол
Дараах тохиолдолд Габенилыг онцгой анхааралтай хэрэглэнэ
- Хэрэв та бөөрний өвчинтэй бол
- Хэрэв та гемодиализд орж буй бол
- Хэрэв та жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй эсвэл хөхүүл бол
- Хэрэв та чихрийн шижинтэй бол
- Габенилын эмчилгээний үед хурц нойр булчирхайн үрэвсэл үүсдэг.
Хэрэв хурц нойр булчирхайн шинж тэмдэг, ходоод өвдөх шинж илэрвэл эмчид мэдэгдэнэ үү.
- Габенилын хэрэглээг огцом зогсоосноор эпилепсийн статус, айдас төрөх, нойргүйдэх, дотор муухайрах, өвдөлт, хөлрөх шинж илэрч болно.
- Габенил уналтын эсрэг эмчилгээний бэлдмэл биш ба зарим өвчтөнд уналтыг хүндрүүлнэ.
- Габенилын эмчилгээний явцад зарим өвчтөнд уналтын давтамж өөрчлөгдөх болон өөр төрлийн уналт үүсч болно. Энэ нь олон эпилепсийн эсрэг бэлдмэлээс үүснэ.
- Габапентиныг удаан хугацаанд (36-с дээш долоо хоног) хэрэглэснээр оюун ухаанд үзүүлэх нөлөөллийн талаар хангалттай судалгаа байхгүй байна. Эмчилгээнд удаан хугацаанд хэрэглэснээр эрсдэл нэмэгдэж болох юм.
- Түвшингийн хяналтаар шээсэнд уураг хуурамч эерэг үзүүлэлт гарч болно. Зөрөөтэй хяналтын аргууд Биуритын арга, турбидиметрик, хуурайшуулах аргуудаар шээсэнд уураг оношлуулах нь зүйтэй.
- Габенил лактоз агуулна. Хэрэв та удмын галактоз үл тэвчих, лапп-лактозын дутагдал, -галактоз мальабсорбцитой бол габенил хэрэглэхийн өмнө эмчид мэдэгдэнэ.
- Цөөн тооны иргэд эпилепсийн эсрэг бэлдмэл ялангуяа габапентиныг хордуулах, амиа хорлох сэдэл үүсэх тохиолдол бий. Хэрэв танд энэ төрлийн бодол үүсвэл яаралтай эмчид хандана уу.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Амиа хорлох (Suicide and suicidal thoughts)
Амиа хорлох гэдэг нь хэн нэгэн санаатайгаар өөрийн амийг таслах төрх үйл юм. Зориуд амиа бүрмөсөн хорлох үйлдлийг суицид, амиа хорлох оролдлого хийх тохиолдлыг парасуицид хэмээн тодорхойлдог.