Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Габенил (Gabenil)

    Remedica Ltd
    Эмийн хэлбэр
    Капсул
    Жор бичих эмчийн ангилал
    B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    300 мг

    Дээд үнэ
    450 ₮
    ЭМД
    315 ₮
    Төлөх
    135 ₮
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Габенилын идэвхтэй нэгдэл габапентин нь эпилепсийн эсрэг бэлдмэлийн бүлгийн эм юм. 
    • Габенилыг эпилепсийн эмчилгээ, захын мэдрэлийн өвдөлтийн эмчилгээнд хэрэглэнэ.  Габенилыг 6-с дээш насны хүүхэд, насанд хүрэгчидэд хоёрдогч болон хэсэгчилсэн таталдааны нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ. Габенилыг мөн  12-с дээш насны хүүхэд, насанд хүрэгчдэд хоёрдогч болон хэсэгчилсэн таталдааны эсрэг эмчилгээнд дангаар хэрэглэнэ. 

    Дараах тохиолдолд Габенил хэрэглэхгүй

    •  Хэрэв та габапентин түүний найрлага дах бодист хэт мэдрэг бол

    Дараах тохиолдолд Габенилыг онцгой анхааралтай хэрэглэнэ

    • Хэрэв та бөөрний өвчинтэй бол
    • Хэрэв та гемодиализд орж буй бол
    • Хэрэв та жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж буй эсвэл хөхүүл бол
    • Хэрэв та чихрийн шижинтэй бол
    • Габенилын эмчилгээний үед хурц нойр булчирхайн үрэвсэл үүсдэг. 

    Хэрэв хурц нойр булчирхайн шинж тэмдэг, ходоод өвдөх шинж илэрвэл эмчид мэдэгдэнэ үү.  

    • Габенилын хэрэглээг огцом зогсоосноор эпилепсийн статус, айдас төрөх, нойргүйдэх, дотор муухайрах, өвдөлт, хөлрөх шинж илэрч болно.
    • Габенил уналтын эсрэг эмчилгээний бэлдмэл биш ба зарим өвчтөнд   уналтыг хүндрүүлнэ.
    • Габенилын эмчилгээний явцад зарим өвчтөнд уналтын давтамж өөрчлөгдөх болон өөр төрлийн уналт үүсч болно. Энэ нь олон эпилепсийн эсрэг бэлдмэлээс үүснэ.
    • Габапентиныг  удаан хугацаанд (36-с дээш долоо хоног) хэрэглэснээр оюун ухаанд үзүүлэх нөлөөллийн талаар хангалттай судалгаа байхгүй байна.  Эмчилгээнд удаан хугацаанд хэрэглэснээр эрсдэл нэмэгдэж болох юм.
    • Түвшингийн хяналтаар шээсэнд уураг хуурамч эерэг үзүүлэлт гарч болно. Зөрөөтэй хяналтын аргууд Биуритын арга, турбидиметрик, хуурайшуулах аргуудаар шээсэнд уураг оношлуулах нь зүйтэй.
    • Габенил лактоз агуулна. Хэрэв та удмын галактоз үл тэвчих, лапп-лактозын дутагдал, глюкоз-галактоз мальабсорбцитой бол габенил хэрэглэхийн өмнө эмчид мэдэгдэнэ.
    • Цөөн тооны иргэд эпилепсийн эсрэг бэлдмэл ялангуяа габапентиныг хордуулах, амиа хорлох сэдэл үүсэх тохиолдол бий. Хэрэв танд энэ төрлийн бодол үүсвэл яаралтай эмчид хандана уу.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 2915