Гальвусмет (GalvusMet)
Novartis Pharma Produktions GmbH
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг + 1000 мг · 60 шахмал
50 мг + 850 мг · 30 шахмал
50 мг + 850 мг · 60 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Чихрийн шижин хэв шинж 2-той эмчлүүлэгчдэд:
- – Метформин буюу вилдаглиптины дан эмчилгээ хийлгэхэд хангалттай үр дүн өгөхгүй байгаа чихрийн шижин хэв шинж 2-н үед цусны сахар бууруулах үйлчилгээг сайжруулах зорилгоор хоол эмчилгээнд болон дасгалд нэмэлтээр хэрэглэнэ.
- – Урьд нь метформинийг сульфонилмочевиний бэлдмэлүүдтэй хэрэглэхэд цусны сахар бууруулах хангалттай үр дүн өгөхгүй байгаа чихрийн шижин хэв шинж 2-н үед цусны сахар бууруулах үйлчилгээг сайжруулах зорилгоор хоол эмчилгээнд болон дасгалд нэмэлтээр сульфонилмочевинтэй (гурвалсан эмчилгээ) хавсруулан хэрэглэнэ.
- – Урьд нь инсулин эмчилгээ (тогтвортой тунгаар) болон метформинийг хэрэглэхэд цусны сахар бууруулах хангалттай үр дүн өгөхгүй байгаа чихрийн шижин хэв шинж 2-н үед цусны сахар бууруулах үйлчилгээг сайжруулах зорилгоор хоол эмчилгээнд болон дасгалд нэмэлтээр инсулинтай хавсруулан хэрэглэнэ.
- – Зөвхөн хоол болон дасгал эмчилгээгээр цусны сахар бууруулах хангалттай үр дүн өгөхгүй байгаа чихрийн шижин хэв шинж 2-н эхний шатны эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Вилдаглиптин болон метформин гидрохлорид ба түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн нь тодорхойлогдсон өвчтөнд хэрэглэхгүй.
- Лактоацидоз буюу чихрийн шижингийн кетоацидоз комтай хавсарсан ба хавсраагүй цочмог ба архаг бодисын солилцооны ацидоз. Чихрийн шижингийн кетоацидазыг инсулинаар эмчлэх хэрэгтэй.
- Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил (креатининий клиренс <.30мл/мин).
- Бөөрний үйл ажиллагааны дутмагшил үүсэх эрсдэлтэй цочмог тохиолдлуудад: дегидратаци, хүнд хэлбэрийн халдвар, шок, йод агуулсан тодотгогч бодисыг судсаар хэрэглэх.
- Эдийн гипокси үүсгэх нөхцөлтэй цочмог болон архаг өвчнүүд: зүрхний ба амьсгалын үйл ажиллагааны дутмагшил, миокардийн инфаркт үүсээд удаагүй байгаа үе, шок.
- Архины цочмог хордлого ба алкаголизм.
- Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт.